“Лос Анжелес-2028” олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жин дэх барилдаанууд явагдана.
Урьдчилсан шатны барилдаанууд 9:30 цагаас, медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ.