БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилжээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо.

Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн зарлиг гаргасан байна.

Зарлигийг Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардууллаа.

Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор.

  • 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
  • 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах,
  • 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,
  • 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч,
  • 2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
  • 2020 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ 14 минутын өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ДР. САИА МА’У ПИУКАЛА-ТАЙ УУЛЗЛАА 18 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилжээ 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт танилцуулна 2 цагийн өмнө
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй 17 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХАВ 18 цагийн өмнө
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ 18 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 19 цагийн өмнө
ИМАРТ “ТОП-100” АЖ АХУЙН НЭГЖИЙН 21-Т ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ 19 цагийн өмнө
Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ 20 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ 20 цагийн өмнө
Д.Сумьяабазар: Хот гэдэг зөвхөн захиргааны нэгж биш 22 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 96 УДААГИЙН ДУУДЛАГААР АЖИЛЛАЖ, 16 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ Өчигдөр
Нийслэлийн дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана Өчигдөр
Үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн ган, цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна Өчигдөр
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна 2026/06/12
ХХААХҮЯ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРӨӨ ЖДҮ-ИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААТАЙ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/06/12
​УИХ-ын чуулганы өнөөдрийн өдрийн ирцийн мэдээ 2026/06/12