БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

Г.Оюунтуяа
2026/06/17

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

 “Эрдэнэс Монгол”-ын  нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн байгуулах, татан буулгах арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Тус тогтоолоор “Чингис хаан үндэсний баялгийн сан”, “Эрдэнэс Метан” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-д тус тус нэгтгэлээ. 

“Хөтөл энержи дулаан” ХХК-ийг “Цемент шохой” ХХК-д, “Шивээ сервис” ХХК-ийг “Шивээ овоо” ХК-д нэгтгэж, “Зэс боловсруулах цогцолбор”, “Дархан стийл”, “Багануур-илч” ХХК-ийг тус тус татан буулгалаа. 

“Эрдэнэс Монгол”  нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан хөрөнгө оруулалттай “Эрдэнэт ойл”, “Монголын эрдэс баялгийн бирж”, “Эрдэнэс шивээ энержи”, “Шим технолоджи”, “Төв Азийн Уран”, “Гашуун сухайтын төмөр зам”, “Зөөхэрд” ХХК-ийг тус тус татах буулгахаар шийдвэрлэлээ. 

ТӨК-ийн шинэчлэлийг эхлүүлж, 14 компани татан буулгаснаар 260 орон тооны давхардал арилж, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувь буурч, 67,3 тэрбум төгрөг хэмнэж байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд  “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгааг онцлов.

Мөн тус тогтоолоор “Эрдэнэс Монгол”-ын  нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж, “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг “Монголросцветмет” гэж тус тус өөрчиллөө. “Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар нэгдлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны уялдаа сайжирч, чиг үүргийн давхардал арилах, хөрөнгө болон хүний нөөцийн ашиглалт оновчтой болох, төрийн өмчит компанийн засаглал, хяналт, хариуцлага, ил тод байдал бэхжих, Үндэсний баялгийн санд төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ 

"E-ZASAG" платформ ашиглалтад орлоо. Мэдээ мэдээллийг ил тод байршуулна. Иргэд санал гаргаад, 20,000 хүрвэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.

Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэхдээ иргэдийн санал авах, хэлэлцүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын цахим систем e-zasag.mn -ээр дамжуулан зохион байгуулах, байгууллагын вэб сайтдаа "e-zasag.mn" цэс үүсгэж, системийн холболт хийх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, агентлагийн дарга нарт даалгалаа.

Энэхүү систем нь 

-Иргэдийн санал, хүсэлт, санаачилгыг цахимаар хүлээн авах,

-Нийтийн хэлэлцүүлэг, санал асуулгыг ил тод зохион байгуулах,

-Иргэдийн оролцоонд суурилсан шийдвэр гаргах,

-Төр, иргэн, байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах,

-Иргэдийн саналын хэрэгжилт, шийдвэрлэлтийн явцыг нээлттэй мэдээлнэ.

COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооноос 2026 оны тавдугаар сарын II хагас болон зургаадугаар сарын эхний хагаст хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа. 

Бодлого төлөвлөлт, олон улсын хамтын ажиллагаа, Хандив, тусламжийг төвлөрүүлэх, ивээн тэтгэгч, түншүүдтэй хамтран ажиллах, Иргэд, залуучуудын оролцоог хангах, Бүсчилсэн зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулах, Дэд бүтэц, бүтээн байгуулалт, Үйлчилгээ, аюулгүй байдал, Цахим үйлчилгээ үзүүлэх чиглэлээр зохион байгуулалтын талаар танилцууллаа.

Тухайлбал, цахим үйлчилгээ үзүүлэх чиглэлээр:

Бага хурал (COP17)-ын цэнхэр, ногоон бүсэд нэвтрэх гадаадын иргэдэд зориулсан цахим виз мэдүүлгийн системийн цонхыг www.unccdcop17.org вэбсайтад байршуулж, ашиглалтад оруулсан.

Хүлээн авагч улсын албан ёсны цахим хуудас www.unccdcop17.org-ийг нээж,  гадаадын төлөөлөгч, оролцогч болон зочдын байрлах буудал, тээвэр логистик, үзвэр үйлчилгээ, Монгол Улсаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааг цахим хуудсаар түгээж эхлээд байна.

Үндэсний хорооны дэд хороодын нэгдсэн хуралдааныг зохион байгуулж, нийт 12 дэд хорооны удирдлага, гишүүд, нарийн бичгүүд, төлөвлөсөн ажил, гүйцэтгэл, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гарч, цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, дэд хороодын үйл ажиллагааг илүү уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлийг дэд хороодын дарга нарт өгчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо 1 минутын өмнө
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна 5 цагийн өмнө
2028 ОНЫ ОЛИМПЫН ЭРХИЙН ОНОО ОЛГОХ ЖҮДО БӨХИЙН ЭХНИЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ 5 цагийн өмнө
Төв, зүүн, говийн нутгаар бороо нойтон цас орно 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Ulaanbaatar Grand Slam" тэмцээний хэвлэлийн хурал болно Өчигдөр
“ТӨРИЙН ЗАХИРГАА” НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА Өчигдөр
“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав 2026/06/17
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 2026/06/17
Том хүмүүс хүүхдээс айвал дэлхий сүйрнэ 2026/06/17
ГОЛЫН УСНЫ ОСЛЫН 2 ДУУДЛАГА БҮРТГЭГДЭЖ, ГУРВАН ИРГЭН АМИА АЛДЛАА 2026/06/17
ЗГ: Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт татах боломжтой эдийн засгийн үр ашигтай төслүүдийн талаар хэлэлцэж байна 2026/06/17
ҮЙЛ ЯВДАЛ: Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга болно 2026/06/17
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө 2026/06/16
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ 2026/06/16
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ДР. САИА МА’У ПИУКАЛА-ТАЙ УУЛЗЛАА 2026/06/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилжээ 2026/06/16
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт танилцуулна 2026/06/16
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй 2026/06/15