БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ДР. САИА МА’У ПИУКАЛА-ТАЙ УУЛЗЛАА

Г.Оюунтуяа
48 минутын өмнө

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’У Пиукалаг хүлээн авч уулзан, Монгол Улс болон ДЭМБ-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Э.Батшугар Монгол Улсын эрүүл мэндийн салбар болон ДЭМБ-ын хамтын ажиллагаа 60 гаруй жилийн түүхтэйг онцолж, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үзүүлж ирсэн бодлогын зөвлөгөө, техникийн дэмжлэгт талархал илэрхийлэв.

Тэрээр Монгол Улсад хэрэгжиж буй эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны үр ашиг, тогтвортой байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн стратегийн худалдан авалтад суурилсан санхүүжилтийн тогтолцооны үр дүн, ДЭМБ-аас хийсэн хөндлөнгийн үнэлгээний зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа тэмдэглэв.

Уулзалтын үеэр анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах, эрсдэлт бүлгийн иргэдийг эмчилгээ, хяналтын тогтолцоонд бүрэн хамруулах асуудалд онцгой ач холбогдол өгч байгааг сайд онцолсон юм.

Мөн эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим эрүүл мэндийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог хангах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэх нь тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх чухал нөхцөл болохыг тэмдэглэлээ. Тэрээр Монгол Улсад харилцаа холбооны дэд бүтэц эрчимтэй хөгжиж, 5G технологи нэвтэрч байгаа нь телемедицин болон цахим эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэх өргөн боломжийг бүрдүүлж байгааг онцолсон юм.

Сайд Э.Батшугар мөн Цар тахлын сангийн санхүүжилтээр байгуулагдсан “Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лаборатори”-ийг ашиглалтад оруулахад ДЭМБ-аас үзүүлсэн дэмжлэгийг өндрөөр үнэлж, талархал илэрхийллээ. Тус лаборатори нь Монгол Улсын эмийн зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, эмийн чанар, аюулгүй байдал, үр нөлөөг үндэсний түвшинд баталгаажуулах чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Уулзалтын үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’У Пиукала Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, хөрөнгө оруулалт, тогтолцооны бэхжилтийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр “Монгол Улс эрүүл мэндийг аливаа хөгжил дэвшлийн тулгуур, ард иргэдийнхээ урт хугацааны аюулгүй байдал, хамгаалалтыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт гэж үздэг нь тодорхой харагдаж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Мөн “ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын хувьд Монгол Улс эрүүл мэндийн тогтолцоогоо улам бэхжүүлж, ард иргэддээ илүү хүртээмжтэй үйлчилгээ хүргэхийн зэрэгцээ бүс нутгийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилтын хүрээнд богино хугацаанд олон чиглэлээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж байгааг харах нь миний хувьд туйлын таатай байна. Энэ нь цаашдын хамтын ажиллагаанд итгэл, урам зориг өгч байна” хэмээн онцоллоо.

Талууд цаашид эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл, анхан шатны тусламж үйлчилгээ, дижитал эрүүл мэнд, эмийн зохицуулалт, хүний нөөцийн хөгжил болон бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ 45 минутын өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ДР. САИА МА’У ПИУКАЛА-ТАЙ УУЛЗЛАА 48 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилжээ 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт танилцуулна 2 цагийн өмнө
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй 18 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХАВ 19 цагийн өмнө
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ 19 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 20 цагийн өмнө
ИМАРТ “ТОП-100” АЖ АХУЙН НЭГЖИЙН 21-Т ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ 20 цагийн өмнө
Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ 20 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ 21 цагийн өмнө
Д.Сумьяабазар: Хот гэдэг зөвхөн захиргааны нэгж биш 23 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 96 УДААГИЙН ДУУДЛАГААР АЖИЛЛАЖ, 16 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ Өчигдөр
Нийслэлийн дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана Өчигдөр
Үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Өчигдөр
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн ган, цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна Өчигдөр
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна 2026/06/12
ХХААХҮЯ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРӨӨ ЖДҮ-ИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААТАЙ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/06/12
​УИХ-ын чуулганы өнөөдрийн өдрийн ирцийн мэдээ 2026/06/12