БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Том хүмүүс хүүхдээс айвал дэлхий сүйрнэ

Г.Оюунтуяа
2026/06/17

Үе тэнгийн дээрэлхэлтийн загалмайлсан эцэг гэж хэлэгдэж болохоор улс бол БНСУ. Тиймдээ ч энэ талаар авах арга хэмжээ маш их, хариуцлага шийтгэл ч өндөр. Гэвч хүний орныг хэлэлтгүй Монгол улс ч үүний араас орсныг илтгэх хэргүүд бидэнд олон бий.

Солонгос улс энэ талаар авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх, мөн ойлгож ухааруулах олон зүйл хийдгийн жишээ нь кино урлаг. Саяхан гарч буй “Хүмүүжүүлээд өгье” /Teach you lesson/ гэх кино үзэгчдийн дунд шуугиан тариад байгаа бөгөөд зарим үйл явдал, хэргүүд мөн л бодит явдлаас сэдэвлэн бүтжээ.

Тус кинонд зөвхөн үе тэнгийн дээрэлхэлт байгаад зогсохгүй, тэрхүү дээрэлхэлтэд багш нар хүртэл өртөж, амиа хорлох хэмжээнд хүрсэн хэрэг хүртэл байгаа юм. Мөн эцэг эхчүүдийн нарийн төвөгтэй харилцааг ч мөн харуулжээ. Тус кинонд том хүмүүс хүүхдээс айвал дэлхий сүйрнэ гэж хэлдэг ч эелдэг сайн багш үл бүтэх сурагчынхаа гарт амиа алдснаар түүний хайртай залуу болон аав нь Боловсролын яамны харьяа Боловсролын эрхийг хамгаалах газрыг байгуулж, доголдолтой сургуулиудад хянан шалгагч ажиллуулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар гардаг.

2022 онд гарч байсан үе тэнгийн дээрэлхэлтээс сэдэвлэсэн Glory кино үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан ч тус киноны шийдэл сургуулиа төгссөний дараа дээрэлхэлт үйлддэг хүүхдүүдээс өөрөө өшөө авалт хийдэг бол энэ кино боловсролын байгууллага асуудлыг шийдэж байгаа нь илүү анхаарал татаж, шийдэл байж болох уу гэх асуултыг хүмүүст хүргээд байгаа юм.

Бидний аав ээжийн үеийнхэн багш нартаа тэгж зодуулдаг байсан тэглээ гээд муудсан зүйлгүй хүмүүжил олгосон гэх хүмүүс байх ч нөгөө талд хүний эрх, хүүхдийн эрх ярих нь ч бий. Боловсролын тогтолцоонд бий болсон энэ асуудлыг ямар арга замаар хэрхэн шийдвэрлэх нь зүйтэй гэж та боддог вэ? Үнэхээр том хүмүүс хүүхдээс айвал дэлхий сүйрэх болов уу?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна 2026/10/30
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ТҮЙМЭРТ ӨРТӨӨГҮЙ ХЭСЭГТ ТӨВЛӨРСӨН АМЬТАДАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВНА 2026/10/30
​ Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 2026/10/30
Дарханы ДЦС-д гарсан гэмтлийн шалтгааныг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр шуурхай ажиллаж байна 2026/10/30
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо 2026/10/30
ҮЙЛ ЯВДАЛ: “1000 сэтгүүлчийн форум” болно 2026/10/30
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА 2026/10/29
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа 2026/10/29
Томуу, томуу төст өвчний тархалт "ИДЭВХЖИЛИЙН" түвшинд байна 2026/10/29
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ 2026/10/29
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа 2026/10/29
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА 2026/10/29
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна 2026/10/29
УРГАЦ ХУРААЛТ 88.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/28
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 2026/10/28
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, БАГА ААРЦГИЙН ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 6 ЭМЧ БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ 2026/10/28
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 91 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/28
Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5,3 тэрбум төгрөг шийдвэрлэлээ 2026/10/28
Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна 2026/10/28