БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“ТӨРИЙН ЗАХИРГАА” НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА


Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш, судлаачид “Төрийн захиргаа” хэмээх шинэ бүтээл туурвиж нээлтээ хийжээ. Номын нээлтэд зохиогчид, төрийн байгууллагын төлөөлөл, их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид, Удирдлагын академийн багш, судлаачид, магистрант, докторантууд, төрийн албан хаагчид болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл өргөнөөр оролцов.

Энэхүү бүтээлийг боловсруулахад Удирдлагын академийн 20 гаруй эрдэмтэн, судлаач оролцсон бөгөөд уг бүтээлд захиргааны шинжлэх ухааны онол, практикийн асуудлуудыг системтэйгээр тусгаснаас гадна Монголын төрийн захиргааны онцлог, түүхэн замнал, орчин цагийн төрийн захиргааны тулгамдсан асуудлыг хамарсан нийт 12 бүлэгтэй ажээ. Тодруулбал, бүтээлийн агуулгад төрийн захиргааны шинжлэх ухааны үүсэл, хөгжил, олон улсын туршлага, Монголын төр, захиргааны түүхэн уламжлал, өнөөгийн тогтолцоо, бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх үйл явц, хүний нөөцийн удирдлага, төрийн үйлчилгээ, төрийн санхүү, төрийн албаны ёс зүй, төрийн захиргааны шинэтгэл, судалгааны орчин үеийн чиг хандлага зэрэг өргөн хүрээний асуудлыг хамруулжээ.

 Түүнчлэн төрийн захиргааны асуудлыг судалгаа, кейс, жишээ, баримт нотолгоонд тулгуурлан тайлбарласнаараа судалгаа, сургалтын өндөр ач холбогдолтой бүтээл болсныг зохиогчид болон нээлтэд оролцогчид онцолж байна.

Уг бүтээл нь төрийн захиргааны асуудлыг онол, практикийн түвшинд авч үзэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ төрийн бодлого боловсруулагч, улс төрч, төрийн албан хаагчид болон энэ чиглэлээр суралцагч, сонирхон судалдаг хэн бүхэнд хөтөч болно гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм уншигч Та бүхэн тус бүтээлийг Удирдлагын академийн Номын сангаас авч судлах боломжтой.

Уншигч таны мэлмий хурц, оюун тунгалаг байж, номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Удирдлагын академи


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 3 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 18 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 18 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23