БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ

Г.Оюунтуяа
2026/05/15

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт 2026 оны тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдана. Энэ жилийн марафонд 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн оролцогчдын тооноос даруй хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. 

Оролцогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор зохион байгуулагчид гарааны аюулгүй байдал, замын ачаалал, гүйгчдийн урсгалыг зөв зохион байгуулах үүднээс төрөл тус бүрийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Тодруулбал, бүтэн марафон буюу 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас гарах бол хагас марафон 21.095 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт эхэлнэ. Эрүүл мэндийн 5 км-ийн гүйлт 13:00 цагт МУИС-ийн урдаас гарах бөгөөд 1.5 км-ийн гэр бүлийн ангилал 15:00 цагт эхлэхээр товлогджээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал болох тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй оролцогчдын 1.5 км-ийн төрөл 15:30 цагт МУИС-ийн урдаас гарах юм. Тусгай олимпын 800 метрийн төрөл 16:00 цагт Спортын төв ордны харалдаа замаас, 500 метрийн төрөл 16:10 цагт Улаанбаатар зочид буудлын харалдаа замаас тус тус гараагаа эхлүүлнэ.

Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг гарааны бүсэд дор хаяж 30-60 минутын өмнө ирж, энгэрийн дугаар, чип болон ангиллын мэдээллээ урьдчилан шалгахыг зөвлөж байна.

“Улаанбаатар марафон” нь нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын хэмжээний спортын арга хэмжээ бөгөөд жил ирэх тусам дотоод, гадаадын оролцогчдын хүрээ тэлсээр байна.

Гарааны цаг, маршрут болон зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ulaanbaatar.marathon.mn сайтаас авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ховдод 318 мал устгалд оруулжээ 56 минутын өмнө
2026 оны ЭЕШ-д 49 мянган шалгуулагч бүртгүүлжээ 1 цагийн өмнө
COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно 1 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв 2026/06/05
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана 2026/06/05
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/06/05
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 2026/06/05
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 2026/06/05
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ 2026/06/05
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/05
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ 2026/06/05
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2026/06/05
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/06/05
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ 2026/06/05
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо 2026/06/04
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/06/04
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/06/04
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/04