БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Хотын дарга Х.Нямбаатар Боловсролын сайд Л.Энх-Амгалантай уулзлаа. Уулзалтаар нийслэлээс гэр хороололд төрөлжсөн сургууль байгуулах асуудалд дэмжлэг хүслээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Би СХД-ийн ИТХ-д сонгогдож байсан. Мөн энэ дүүргээс хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. 2024 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Энэ хугацаанд тус дүүрэгт ажиллахдаа сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цөөнгүй ажлыг санаачилж хийсэн. Тухайлбал, “Нарны хүүхдүүд” төсөл хэрэгжүүлж, хэд хэдэн цэцэрлэгийг шинээр барьж байлаа. СХД-ийн хүүхдүүдийн хоцрогдлыг бууруулах зорилгоор төрөлжсөн сургуулиудыг байгуулсан. Тухайлбал, Зүүнсалаанд Кембрижийн төрөлжсөн сургалттай сургуулийг байгуулсан. Мөн СХД-ийн 4 дүгээр хороонд орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 162 дугаар сургуулийг байгуулсан. Бид мөн орос хэлний сургалттай цэцэрлэг, усан бассейн зэрэг бүтээн байгуулалтыг төлөвлөөд байна. Нэгдүгээр хорооллын арын дэнж дээр хоёр сургууль энэ жил ашиглалтад орно. Нэгдүгээр хорооллын “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг 6-12 дугаар ангийн хүүхдүүд суралцдаг, 11 дүгээр сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулга бүхий математик, физикийн  гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгож төлөвлөе гэдэг санаачилга гаргаж байна. Үүнд дэмжлэг үзүүлэхийг Боловсролын яамнаас хүсэж байна. 2026 есдүгээр сарын 1 гэхэд математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай төрөлжсөн шинэ сургуулийг байгуулах төлөвлөгөөтэй байна. Мөн СХД-ийн 22, 34, 35 дугаар хороо Баянголын ам руу нэлээд том суурьшлууд бий болж байгаа. Тухайлбал, Буман-Өлзий хороолол ашиглалтад орсон. Цаашлаад Солонгосын Эксим банкны санхүүжилттэй 2008 айлын орон сууцны хороолол 2027 онд ашиглалтад орно. Мөн ТХХТ-ээр 2000 айлын орон сууцны хороолол ашиглалтад орохоор байна. Тэгэхээр тухайн бүсэд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байгуулмаар байна. Хотоос сургуулиа барьж байгуулах тендерээ зарласан. Үүнийг шийдэх хэрэгтэй байна. Ингэснээр СХД-т хүүхдүүд эрдэм мэдлэгээ төрөлжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэх юм” гэлээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Хотын даргад их талархаж байна. Эцэг эх нь хэн байхаас, өрхийн орлого ямар байхаас үл хамаараад хүүхэд бүрд тэгш боломж олгох ёстой. Чадалтай айлын хүүхэд нь Кембрижийн сургалттай сургуульд сурдаг бус сурч боловсрох эрмэлзэлтэй хүүхэд бүрд тэгш боломж олгох ёстой. Үүний тулд бид сум дундын ахлах сургууль, аймаг, бүсэд Кембрижийн хөтөлбөртэй сургууль барьж байгаатай адилаар Улаанбаатар хотын дүүргүүд, гэр хорооллын бүсэд төрөлжсөн ахлах сургуулийг барьснаар хүүхэд бүрд тэгш боломж олгох юм. Үүн дээр хамгийн түрүүнд манлайлж байгаа дүүрэг бол Сонгинохайрхан дүүрэг. Цаашид хотын гэр хороолол, сургууль цэцэрлэггүй байгаа хорооллуудад хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж хүүхэд бүрд тэгш боломж олгох чиглэлд хоттой хамтарч ажиллана. Таны тавьж байгаа хүсэлтийг хүлээн авч есдүгээр сарын нэгэнд төрөлжсөн сургуулиа хамтдаа нээнэ” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ 1 цагийн өмнө
Засгийн газар ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар хэлэлцэж байна 1 цагийн өмнө
Baby Justin Bieber 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Уран уншлагын уралдаан Хүүхдийн төв номын санд болно 2 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” УЛСЫН ХЭМЖЭЭНД ТАВ ДУГААР САРЫН 13-AAC 15-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО 12 цагийн өмнө
Сүүлийн 5 жилд 110 хүнийг хэвлэн нийтэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шийтгэжээ 15 цагийн өмнө
Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа 17 цагийн өмнө
У.Хүрэлсүх ард түмнийхээ өмнөөс сувилагч нарт талархал илэрхийллээ 20 цагийн өмнө
​Шаардлага хангаагүй ААН-д 6,5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 20 цагийн өмнө
УИХ: УИХ-ын гишүүнд орон сууцны дэмжлэг олгох талаар ямар нэгэн зохицуулалт тусгагдаагүй 21 цагийн өмнө
Л.Гантөмөр: Хувийн хэвшлийг дэмжих ганц арга нь татварыг бууруулах. Одоо худлаа ярихаа боль 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наран УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслөө өргөн мэдүүллээ 23 цагийн өмнө
Фото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот” төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн ажиллаж байна Өчигдөр
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ Өчигдөр
Ослын улмаас "Prius-20" бүрэн шатсаныг унтраажээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байна Өчигдөр
Ж.Алдаржавхлангийн сайд болмогцоо авчирсан шинэ багийнхан шившгээ дэлгэлээ Өчигдөр
ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО ШИЙДВЭР БҮР ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХАД АНХААРНА Өчигдөр
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Өчигдөр
Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна Өчигдөр