БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар /2026.04.29/ Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах, эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг дэмжих зорилгоор “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай" тогтоол баталсан. Дээрх тогтоолын хүрээнд таван байршилд нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын систем бүхий төслүүдийг хэрэгжүүлнэ.

  • Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
  • Дундговь аймаг, Сайнцагаан сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
  • Булган аймаг, Орхон сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
  • Хэнтий аймаг, Хэрлэн сум 20 МВт нарны станц, 15 МВт / 40 МВт.ц батарей хуримтлуур
  • Өвөрхангай аймаг, Хархорин сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур барина.

Сэргээгдэх эрчим хүчний энэхүү бүтээн байгуулалтыг өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны арван хоёрдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй бөгөөд үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хүрээнд Засгийн газар анх удаа Сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалт /аукцион/ зарласан. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, цахимаар явуулна. Эрчим хүчний яам аукционы урилгыг вэбсайтдаа байршуулжээ. Бүртгэл нь ирэх сарын 15-нд хаагдана.

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.05.12/ Эрчим хүчний яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн явцтай танилцаж, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улсын хувьд боломжоо ашиглах ёстой. Нарны станцуудыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг даалгав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа 1 цагийн өмнө
У.Хүрэлсүх ард түмнийхээ өмнөөс сувилагч нарт талархал илэрхийллээ 3 цагийн өмнө
​Шаардлага хангаагүй ААН-д 6,5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 3 цагийн өмнө
УИХ: УИХ-ын гишүүнд орон сууцны дэмжлэг олгох талаар ямар нэгэн зохицуулалт тусгагдаагүй 4 цагийн өмнө
Л.Гантөмөр: Хувийн хэвшлийг дэмжих ганц арга нь татварыг бууруулах. Одоо худлаа ярихаа боль 4 цагийн өмнө
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наран УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслөө өргөн мэдүүллээ 7 цагийн өмнө
Фото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот” төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн ажиллаж байна 7 цагийн өмнө
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ 8 цагийн өмнө
Ослын улмаас "Prius-20" бүрэн шатсаныг унтраажээ 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байна 9 цагийн өмнө
Ж.Алдаржавхлангийн сайд болмогцоо авчирсан шинэ багийнхан шившгээ дэлгэлээ Өчигдөр
ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО ШИЙДВЭР БҮР ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХАД АНХААРНА Өчигдөр
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Өчигдөр
Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой Өчигдөр
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана Өчигдөр
АЛБА ХААГЧИД 3 ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛЖ, 54 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана Өчигдөр
Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо Өчигдөр