БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим сурагчийг “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт 2026 оны нэгдүгээр сараас хамруулж эхэлсэн. Энэ хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.  

Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сүүний чиглэлийн үнээг олноор нийлүүлэх, сурагчдад шингэн сүү тогтмол уулгах зорилго тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд фермер эрхлэгчдэд дэмжлэг олгох асуудлыг НИТХ-аар шийдвэрлэсэн. Тодруулбал, фермер эрхэлж буй ААН-үүдэд банк энгийн зээлээс бага хүүтэй зээл олгож, уг зээлээрээ фермерүүд сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломжийг бүрдүүлнэ. Зээлийн дийлэнх хувийг нийслэлээс төлж, үлдсэн хувийг аж ахуйн нэгж хариуцах юм. Мөн фермерүүд сүүний чиглэлийн үнээ авахаас гадна тоног төхөөрөмж, тэжээл худалдан авах боломжтой.

Нийслэлийн хэмжээнд гадаадаас сүүний чиглэлийн үнээ оруулж ирдэг 4-5 аж ахуйн нэгж байдаг бөгөөд эдгээр компани болон банкуудтай Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран ажиллана. Ингэснээр фермер эрхлэгч ААН-үүд банкаар судалгаагаа хийлгэж, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломжтой.

Түүнчлэн энэ онд нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим хүүхдийг долоо хоногт 1-3 өдөр “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамруулж байгаа бол ирэх жилээс 1-12 дугаар ангийн бүх сурагчийг хамруулахаар эдгээр ажлыг хийж байна” гэв.

Үргэлжлүүлэн НХХААГ-ын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн Мал үржлийн албаны дарга Ч.Түмэн-Өлзий “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг цаашид үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн сүү үйлдвэрлэгч, фермер аж ахуйн үйл ажиллагааг дэмжих, үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажлууд төлөвлөж байна.

Энэ хүрээнд импортоор үхэр оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны санал солилцон, салбарын тулгамдсан асуудал болон цаашдын боломжийн талаар хэлэлцсэн. Мөн нийслэлийн хэмжээнд фермер эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж, шаардлагатай татаас, урамшуулал олгосноор 2027-2028 он гэхэд сүүний хангамжийг 50 хувиар нэмэгдүүлж, жилд 90 сая литр хүртэлх сүү үйлдвэрлэх боломж бүрдэнэ”  гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

2026-05-11 15:28

63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

2026-05-11 15:18

Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна

2026-05-11 15:17

Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна

2026-05-11 14:03

Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой

2026-05-11 13:13

Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна

2026-05-11 10:33

Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна

2026-05-11 10:13

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

2026-05-08 16:14

Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна

2026-05-08 15:54

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

2026-05-08 15:39

Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төслийн 226 айлын орон сууцны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна

2026-05-08 14:57

Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилтын ажил бүрэн дууслаа

2026-05-08 14:43

Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан шийдвэрлэхээр ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана

2026-05-08 14:01

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина

2026-05-08 12:13

Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна

2026-05-08 10:23

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина

2026-05-08 07:42

Газрын цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа

2026-05-07 16:45

Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто зам барьж байна

2026-05-07 16:15

Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна

2026-05-07 13:59

Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна

2026-05-07 08:30

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн үр дүнд хатуу хог хаягдлыг дахин боловсруулах дэд бүтэц бүрдэнэ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна 1 цагийн өмнө
Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цагийн өмнө
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой 2 цагийн өмнө
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана 6 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 3 ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛЖ, 54 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 6 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 7 цагийн өмнө
Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо 22 цагийн өмнө
Н.Алтаншагай: Нийслэлд стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ 2026/05/08
Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилтын ажил бүрэн дууслаа 2026/05/08
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина 2026/05/08
ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН 70 ОРЧИМ ХУВЬ НЬ ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ШАЛТГААЛЖ БАЙНА 2026/05/08
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын Улаан загалмайн хөдөлгөөний өдөр тохиож байна 2026/05/08
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО 2026/05/07
X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан болгож өгчээ 2026/05/07
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна 2026/05/07
​С.Амарсайхан: Яригдсан зүйлийг сенсаци болгоод орхиж болохгүй 2026/05/07
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэв 2026/05/07
Зуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байх төлөв гарчээ 2026/05/07