БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО ШИЙДВЭР БҮР ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХАД АНХААРНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссар Фолькер Түркийг /2026.05.11/ хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд бүх салбарт хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд нээлттэй ярилцлаа.

Хүний эрхийг дээдлэх, хамгаалах нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг. Эдийн засгийн өсөлтийг айл өрх, иргэн бүрд хүргэх үндсэн арга зам нь Үндсэн хуульд заагдсан хүний эрх, эрх чөлөөг дэмжиж, төрийн хүнд суртал, шаардлагагүй дүрэм журмын хязгаарлалт, төрийн хэтийдсэн оролцооноос чөлөөлөх шаардлага бий. Иймээс УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгаа эрх чөлөөг дэмжиж, өсөлт, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын дор 4 чиглэлээр хэрэгжүүлэн ажиллаж буй гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал хэлэв.

Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн асуудлаарх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийн ойлголт, мэдрэмжийг хүүхдэд бага наснаас нь суулгах, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй иргэнийг төлөвшүүлэхэд дорвитой ахиц гаргахад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд, аливаа улс бодлого шийдвэр гаргахдаа нийгмийн эмзэг бүлгийг орхигдуулахгүй байх нь чухал. Хөгжлийн төлөвлөлт, төсөвлөлтийг боловсруулахдаа хүний эрх, нийгмийн хөгжлийн шаардлага, байгаль орчноо хамгаалах зорилтуудыг харгалзаж байхад анхаарах нь чухал гэдгийг онцлов. Мөн Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга амжилттай хэрэгжвэл хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд ахиц дэвшил гарна гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бодлого шийдвэрт хүний эрхийн зөрчил байгаа эсэхэд дүн шинжилгээ хийдэг болохоор төлөвлөж байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссарын алба ирэх наймдугаар сард Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх баг илгээхээр болсон байна.

Монгол Улсад өмнө нь НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Мэри Робинсон 2000 онд айлчилж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ж.Алдаржавхлангийн сайд болмогцоо авчирсан шинэ багийнхан шившгээ дэлгэлээ 58 минутын өмнө
ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО ШИЙДВЭР БҮР ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХАД АНХААРНА 1 цагийн өмнө
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна 2 цагийн өмнө
Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна 2 цагийн өмнө
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой 3 цагийн өмнө
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана 7 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 3 ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛЖ, 54 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 7 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 9 цагийн өмнө
Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо Өчигдөр
Н.Алтаншагай: Нийслэлд стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ 2026/05/08
Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилтын ажил бүрэн дууслаа 2026/05/08
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина 2026/05/08
ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН 70 ОРЧИМ ХУВЬ НЬ ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ШАЛТГААЛЖ БАЙНА 2026/05/08
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын Улаан загалмайн хөдөлгөөний өдөр тохиож байна 2026/05/08
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО 2026/05/07
X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан болгож өгчээ 2026/05/07
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна 2026/05/07
​С.Амарсайхан: Яригдсан зүйлийг сенсаци болгоод орхиж болохгүй 2026/05/07