БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​Шаардлага хангаагүй ААН-д 6,5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Admin
Өчигдөр

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 982 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 955 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 6 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 4 объектод нэгжлэг хийн, 1 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 7 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас газар болон мөнгө хахуульд авсан, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтай нь холбогдуулан албан тушаалтанд хахууль өгсөн, мэргэжлийн бус иргэнийг ажилд томилсны улмаас байгууллагад хохирол учруулсан, өөртөө 20,0 сая төгрөгийн цалин илүү бодож олгосон, хандив дэмжлэгийн мөнгөнөөс өөртөө шилжүүлэн авсан, ажилтанд үндэслэлгүй олгосон цалинг өөртөө буцаан авсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд арга хэмжээ авалгүй давуу байдал бий болгосон, үнэлгээний хороо хуралдаагүй байхад дур мэдэн шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан Э.Г нь барилга байгууламж худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын явцад тендерийн баримт бичиг дэх техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид барилгын талбайг хүлээн аваагүй, хүлээлцсэн баримт үйлдээгүй, гэрээний нөхцөл хангагдаагүй байхад 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 15 минутын өмнө
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 34 минутын өмнө
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 44 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 4 цагийн өмнө
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 18 цагийн өмнө
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 18 цагийн өмнө
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 18 цагийн өмнө
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 20 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 20 цагийн өмнө
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 21 цагийн өмнө
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 21 цагийн өмнө
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 21 цагийн өмнө
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 22 цагийн өмнө
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна Өчигдөр
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
Жүжигчин Ha Young-ий элэнц өвөө Японы урвагч байжээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: COP17 сэтгүүлчдийн өглөөний уулзалт болно Өчигдөр
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл Өчигдөр