БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Сүүлийн 5 жилд 110 хүнийг хэвлэн нийтэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шийтгэжээ

Admin
1 цагийн өмнө

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ХЗБХ өнөөдөр хэлэлцлээ. Эрүүгийн хуулийн 13-ийн 14 дүгээр зүйлд “... хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240-720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэнэ гэсэн заасан. Энэ нь Үндсэн хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчсөн тухай ҮХЦ-ийн 2025 оны 10 дугаар дүгнэлт гарсан билээ.

 Үүнтэй холбоотой холбогдох ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн төслийн талаар холбогдох байгууллагуудаас санал авч, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, таван удаа хуралдаж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

 Байнгын хорооны хуралдаанд ажлын хэсгийн гишүүдээс гадна УЕПГ, ХЗДХЯ, ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцож сэдвийн хүрээнд асуулт хариулт өрнөж, санал солилцлоо. Энэ үеэр сүүлийн таван жилд 110 хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шийтгэсэн тоо баримтыг УИХ-ын дэд дарга Пүрэвдорж танилцууллаа. Эцэст нь Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг гурван газар нэг бүрчлэн тусгаж дахиж байнгын хорооны хурлаар хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүүлийн 5 жилд 110 хүнийг хэвлэн нийтэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шийтгэжээ 1 цагийн өмнө
Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа 3 цагийн өмнө
У.Хүрэлсүх ард түмнийхээ өмнөөс сувилагч нарт талархал илэрхийллээ 5 цагийн өмнө
​Шаардлага хангаагүй ААН-д 6,5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 6 цагийн өмнө
УИХ: УИХ-ын гишүүнд орон сууцны дэмжлэг олгох талаар ямар нэгэн зохицуулалт тусгагдаагүй 6 цагийн өмнө
Л.Гантөмөр: Хувийн хэвшлийг дэмжих ганц арга нь татварыг бууруулах. Одоо худлаа ярихаа боль 6 цагийн өмнө
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наран УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслөө өргөн мэдүүллээ 9 цагийн өмнө
Фото сурвалжилга: “Сэлбэ 20 минутын хот” төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн ажиллаж байна 9 цагийн өмнө
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ 10 цагийн өмнө
Ослын улмаас "Prius-20" бүрэн шатсаныг унтраажээ 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байна 11 цагийн өмнө
Ж.Алдаржавхлангийн сайд болмогцоо авчирсан шинэ багийнхан шившгээ дэлгэлээ Өчигдөр
ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО ШИЙДВЭР БҮР ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХАД АНХААРНА Өчигдөр
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Өчигдөр
Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой Өчигдөр
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана Өчигдөр
АЛБА ХААГЧИД 3 ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛЖ, 54 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана Өчигдөр