Өнөөдөр болох үйл явдлын тойм
09.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана
11:00 цагт: Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооноос санаачлан "100 мянган айлын эрчим хүчний хэмнэлттэй, ногоон пассив орон сууц" үндэсний хөтөлбөрийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолын төслийг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлж буй талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: УИХ-ын нэр бүхий гишүүн гадаад улсын ашиг сонирхолд үйлчилж байгаа талаар иргэд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: БХЯ, БОУАӨЯ, Ойн газар, Туул голын сав газрын захиргааны удирдлагууд Туул голын сав газарт хууль зөрчиж байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнууд замын компанийн үйл ажиллагааг хуулийн дагуу зогсоогоогүйгээс байгаль орчинд онц их хэмжээний хохирол учирч, иргэдийн "Үндсэн хууль"-аар олгогдсон эрх зөрчигдөж, хохирсоор байгаа талаар ҮАБЗ-д хандаж Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
17:00 цагт: “Монгол-Германы соёлын өдрүүд”-ийн хүрээнд “Алсад сурахаар одогсод” номын нээлт УДЭТ-т болно.
18:30 цагт: “Д.Нацагдорж ба түүний нөхөд” соёл урлагийн үдэш УДЭТ-т болно.