БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зарим томилгооны талаар танилцууллаа. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо. Нэгдүгээр орлогч нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцан ажиллана. Г.Жаргалсайхан нь 2020-2026 онд БЗД-ийн Засаг даргын орлогч, Засаг даргаар ажилласан туршлагатай.

Харин нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин цаашид Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажиллахаар боллоо.Мөн нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар Л.Ану-Үжинг томиллоо. Түүний хувьд өмнө нь “Улаанбаатар трамвай” төслийн удирдагчаар ажиллаж байсан юм. Түүнчлэн “Улаанбаатар метро”, “Улаанбаатар трамвай” төслүүдийг Т.Мөнхдалай хариуцан ажиллана.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана 1 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 3 ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛЖ, 54 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 1 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 2 цагийн өмнө
Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо 17 цагийн өмнө
Н.Алтаншагай: Нийслэлд стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ 2026/05/08
Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилтын ажил бүрэн дууслаа 2026/05/08
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина 2026/05/08
ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙН 70 ОРЧИМ ХУВЬ НЬ ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ШАЛТГААЛЖ БАЙНА 2026/05/08
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын Улаан загалмайн хөдөлгөөний өдөр тохиож байна 2026/05/08
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО 2026/05/07
X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан болгож өгчээ 2026/05/07
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна 2026/05/07
​С.Амарсайхан: Яригдсан зүйлийг сенсаци болгоод орхиж болохгүй 2026/05/07
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэв 2026/05/07
Зуны саруудад ихэнх нутгаар хур тунадас бага, хэт халуун байх төлөв гарчээ 2026/05/07
ҮЙЛ ЯВДАЛ: “Шинэхэн сэтгүүлчид ээ, сайн байна уу” уулзалт болно 2026/05/07
Н.Номтойбаяр Шадар сайдын хүрээнд хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг илүү сайжруулахаа онцлов 2026/05/06
Гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ 2026/05/06