Өнөөдөр болох үйл явдлын тойм
Олон улсын жааз хөгжмийн өдөр тохиож байна.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
12:00 цагт: Монголд дотоод орчны агаарын бохирдлыг шинжлэх, бууруулах болон цэвэршүүлэх чиглэлээр анх удаа цогц үйлчилгээ нэвтэрч байна. Энэ талаар “China Mongol Pharma Bridge” компани Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Туулын хурдны замын төсөл хэрэгжүүлэгч компанид Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон удирдлагууд давуу эрх олгосон нь иргэдийн эрхийг зөрчиж буй асуудлаар АТГ, Эрүүгийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газарт хандаж, энэ талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:00 цагт: МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн “Хэвлэлийн эрх чөлөө-Бидний эрх чөлөө” өдөрлөг МУБИС-ийн хичээлийн II байранд болно.