БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлгүй МАН, Нямбаагүй нийслэл болгох уу?


Монголын улс төрд ялалтын гол фактор болсон нийслэлийн намын хороог удирдах нь улс төрд ямар чухал стратегийн ач холбогдолтойг Төрийн ордноос Хангарьд ордон руу шилжсэн МАН-ын даргын  зодоон батлав.

Өнгөрсөн намраас эхэлсэн г.Занданшатар ба Д.Амарбаясгалангийн зодоонтой зэрэгцэн Х.Нямбаатараас нийслэлийг авна гэсэн шуум тарсан. 
Гэвч өнөөдрийг хүртэл далд үргэлжилсээр эцэст нь Х.Нямбаатар саяхан хуралдуулсан Нийслэлийн МАН-ын хорооны хурлаас 100 хувь итгэлтэйгээр намаа ч, нийслэлээ ч удирдах эрхтэйгээр гарч ирсэн.
Үүнтэй зэрэгцээд Туулыг хамгаалах хөдөлгөөн оргилдоо хүрч, МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн энэ төслийг түр зогсоох шийдвэр гаргасан. Гэвч эргээд өөрөө эвгүй байдалд орж, цахимд зориулан ажилладаг ПОП сайд хэмээгдэн эерэг оноогоо алдаад байгаа. УИХ-ын гишүүд болон иргэдийн зүгээс ч шүүмжлэл дагуулсан.

Эцэст нь хууль, хүчний байгууллагыг оролцуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж Засаг даргын орлогчийг нь амралтын өдрөөр баривчлан саатуулсан нь Х.Нямбаатарыг жинхэнэ утгаар нь галзууруулж НИТХ-ын даргыг огцруулаад байгаа

Сүүлийн 2 жилд энэ байгууллагыг жинхэнэ утгаар нь нийслэлчүүдэд ойртуулж, НИТХ гэж ийм байгууллага байдгийг мэдрүүлсэн сүүлийн 20 гаруй жилд үзэгдээгүй шинэ хандлагатай НИТХ-ын дарга байв, А.Баяр.
Ийм амархан гэж үү хэмээн иргэд байтугай улстөрчид гайхан хүлээн авав.

Улс төрд өрнөсөн эдгээр үйл явцуудаас харахад Х.Нямбаатар үнэхээр үзээтэй улстөрч, нийслэлийг улс төрийн түвшиндаа базсан лидер болохоо нэг талаас харуулав.

Харин нөгөө талаас дэндүү зоригтой энэ шийдлүүд нь түүнийг нэгэн цагт ялалтын маршал хэмээн үнэлэгдэж байсан Д. Амарбаясгалан шиг ах нарынхаа араанд зуугдах нөхцөл үүсгэж магадгүй болоод байна.

НИТХ-ын шинэ даргаар нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Д.Ихбаярыг нэр дэвшүүлсэн. Гэвч намын Удирпах зөвлөлийн добрагүй тул НИТХ-аараа сонгож чадалгүй хойшлуулсан. Удирдах зөвлөл хэзээ хурлаа зарлана, тэр хүртэл гэсэн үг.  Удирдах зөвлөлөөс нэр дэвшигч Д.Ихбаярыг дэмжихгүй бол нийслэлийн ИТХ бас л гацаанд орно гэсэн үг. Түүнийг НИТХ дахь 45 төлөөлөгчийн МАН-ын бүлгийн 30 гишүүн нь дэмжсэн юм.

 Үүнээс харвал Х.Нямбаатарын энэхүү зоримог үйлдэл МАН-ын Удирдах зөвлөлд өгсөн АНХААРУУЛГА байж мэднэ.  Нийслэлийн ажлуудыг нь зогсоож, ойр тойрны хүмүүсээр нь оролдвол яаж ч галзуурч чадна шүү гэсэн улс төрийн хувьд эвгүй сануулга. 

Гэхдээ Нямбаатар бол хэрүүлч заргач бас зоримог шийдмэгээрээ яалт ч үгүй нийслэлчүүдэд үнэлэгддэг улстөрч.

Хэл амтай ч гэсэн хийж эхлүүлсэн ажлууд нь, намынх нь улаан фанатууд болон хувь хүнийх нь хувьд үнэлдэг фэнүүд нь Нямбаатарыг дэмжинэ. Энэ дэмжлэгийн хүчээр МАН ирэх сонгуулиудад хэдэн суудалтай үлдэх нь бараг тодорхой юм

Эцэст нь нийслэлгүй МАН, Нямбаатаргүй нийслэл гэж одоохондоо байхгүй байгааг МАН-ын УЗ хүлээн зөвшөөрсөн эсэх нь НИТХ-ын даргад хэнийг дэмжихээс шууд харагдана.

видеогоор  (20) Facebook  



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21