БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Амгалан авто плазагийн хойд талд иргэн Ж.Гантулгын захиалгатай баригдаж буй орон сууцны барилга нь тухайн орчмын автомашин, явган хүний зорчих орц, гарцыг хаасан байна. Уг зөрчилд иргэд гомдол гаргасны дагуу НХШГ-аас хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгах хугацаатай албан мэдэгдэл хүргүүллээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн Хяналт, шалгалтын газраас дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Иргэдээс барилгын норм стандарт, хоорондын зай, ногоон байгууламж, тоглоомын талбай, барилгын ажил хийхдээ явган зорчигчдын орц, гарцыг хааж байгаа асуудлаар гомдол их ирж байна. Энэ хүрээнд шалгалт явуулж, өнөөдөр бид Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Амгалан авто плазагийн хойд талд иргэн Ж.Гантулгын захиалгатай барилга дээр ирлээ. Тус барилга нь 2024 онд архитектор төлөвлөлтийн даалгавраа авсан бөгөөд барилгын зургаа батлуулаагүйгээс гадна барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө аваагүй байна. Мөн автомашины болон явган зорчигчийн орц, гарцыг хашаалж, хаажээ. Тиймээс Барилгын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэгт үндэслэн барилгын ажлыг түр зогсоож байна. Хуульд заасан холбогдох зөвшөөрлүүдээ авсны дараа ажлаа үргэлжлүүлэх ёстой. Мөн орчны аюулгүй байдлыг хангаж, иргэдийн зорчих нөхцөлийг бүрдүүлж, батлагдсан зургийн дагуу барилгын ажлаа явуулах хэрэгтэй” гэв.

Барилгын менежер М.Серкежан “Бид барилгын ажлаа үргэлжлүүлж байтал эрэгт нуранги үүсэх эрсдэлтэй байсан тул хороонд нь мэдэгдээд зорчих хэсгийг түр хаасан. Долоо хоногийн дотор орц, гарцаа нээж иргэдийн зорчих хөдөлгөөнийг чөлөөлнө” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна 1 цагийн өмнө
ЗГ: “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хархорум хотыг гадаадын иргэдэд худалдах эсэх” асуудлаар мэдээлэл хийнэ 2 цагийн өмнө
Монгол банк: Банкны системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурлаа 17 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ГЕНЕРАЛ ЦОЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 19 цагийн өмнө
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно 19 цагийн өмнө
Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна Өчигдөр
Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ Өчигдөр
НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа Өчигдөр
Тавдугаар сарын эхээр дулаарах боловч сүүл үеүдэд хүйтэн Өчигдөр
НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ Өчигдөр
Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй Өчигдөр
Согтуурсан үедээ машин жолоодож жалга руу унажээ Өчигдөр
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байна 2026/04/27
ХЭНТИЙ, УВС АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/04/27
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ VII ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЛАА 2026/04/27
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна 2026/04/27
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд Төрийн ордонд хуралдана 2026/04/27