БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар 25 орчим хувьтай үргэлжилж байна. Төслийн талбайд 1959 инженер, ажилтан, 167 техник, машин механизмтайгаар ажиллаж байна.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн хяналтын инженер Э.Баасан-Очир “Сэлбэ дэд төвийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок орон сууц барихаар төлөвлөснөөс 100 блокийн барилгын ажил үргэлжилж байна. Төслийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан ажиллах хүчийг нэмэгдүүлсэн. Одоогийн байдлаар төслийн талбайд 1959 инженер, ажилтан, 167 техник хэрэгсэлтэйгээр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Каркасын ажлыг наймдугаар сар гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Мөн төслийн нийт 158 га талбайн 37 хувийг ногоон байгууламж болгон тохижуулж, явган болон дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлнэ. Төслийн хүрээнд баригдах 113 блок орон сууцыг гурван үе шаттайгаар ашиглалтад оруулна. Эхний ээлжийн 40 блокийг 2027 оны тавдугаар сарын 31-нд ашиглалтад хүлээлгэн өгнө. Харин 2027 оны наймдугаар сарын 31-нд хоёрдугаар ээлжийн 40 блок, 2027 оны аравдугаар сарын 31-нд үлдсэн 33 блокийг ашиглалтад оруулснаар төслийг бүрэн дуусгана” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 1 цагийн өмнө
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 72 УДААГИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ 2 цагийн өмнө
Нийслэлгүй МАН, Нямбаагүй нийслэл болгох уу? 2 цагийн өмнө
НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна 3 цагийн өмнө
ЗГ: “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хархорум хотыг гадаадын иргэдэд худалдах эсэх” асуудлаар мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
Монгол банк: Банкны системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурлаа 20 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ГЕНЕРАЛ ЦОЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 21 цагийн өмнө
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно 22 цагийн өмнө
Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна Өчигдөр
Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ Өчигдөр
НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа Өчигдөр
Тавдугаар сарын эхээр дулаарах боловч сүүл үеүдэд хүйтэн Өчигдөр
НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ Өчигдөр
Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй Өчигдөр
Согтуурсан үедээ машин жолоодож жалга руу унажээ 2026/04/27
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байна 2026/04/27
ХЭНТИЙ, УВС АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/04/27