БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орно

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны гуравдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс 7 градусаар сэрүүсэж +3...+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс 7 градусаар сэрүүсэж +2...+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өмнөх өдрөөс 7 градусаар сэрүүсэж 0...+2 градус дулаан байна.

  05 цагт Улаанбаатар: -6 градус хүйтэн, харьцангуй чийг 27 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ 1 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орно 1 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ 2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо 2 цагийн өмнө
ОЙ, ХЭЭРИЙН 14 УДААГИЙН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ 3 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол-Узбекистаны бизнес уулзалт МҮХАҮТ-д болно 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй 19 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 19 цагийн өмнө
ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ 19 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина 22 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө Өчигдөр
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна Өчигдөр
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Өчигдөр
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Миний мэдэгдлээс хойш хам хэрэгтнүүд цовхорч гарч ирээд бие биеэ илчилж байна Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 110 УДААГИЙН ДУУДЛАГААР 14 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Одон орон судлалын улсын X олимпиад”-ын нээлт болно Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 2026/03/28
Г.ЗАНДАНШАТАР: Манай Засгийн газар эдийн засгаа хямралаас сэргэлт рүү шилжүүлж, бодит өөрчлөлтийг авчирч чадлаа. 2026/03/27