БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улаанбаатар хотын хэмжээнд 272 мянга орчим айл өрх орон сууцанд амьдардаг. Эдгээр айл өрхийн ус, дулааны засвар ашиглалт, үйлчилгээг 70 контор хариуцан ажиллаж байна. Тодруулбал, айл өрхийн 48 хувийг нийслэлийн өмчит Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, 52 хувийг хувийн хэвшлийн 68 орон сууцны контор хариуцаж буй. 

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Хувийн хэвшлийн орон сууцны конторууд нь олон жижиг бүтэцтэй тул тоног төхөөрөмж болон боловсон хүчний дутагдалтай байдаг. Сүүлийн жилүүдэд иргэдэд үзүүлэх орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар муудах, хугацаа алдах, гадна салбар шугамын урьдчилсан засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүй байдлаас шалтгаалж нийтийн эзэмшлийн зам талбайд ус алдах, бохир халих зэрэг хүндрэлийг бий болгож байна. Иймээс хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулах шаардлагатай. Нөгөө талаас иргэд ариун цэврийн хэрэглэл, живх, алчуур, уусдаггүй цаас зэрэг төрөл бүрийн хог хаягдлыг жорлонгийн суултуур руугаа хийж байгаа нь бохирын хоолой бөглөрөх, халих эрсдэлийг бий болгож байгаа юм. Иймд иргэд та бүхнийг зүй бус хэрэглээндээ анхаарахыг уриалж байна” гэлээ.

Иргэдийн зүй бус хэрэглээний талаар Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын Зам талбайн мастер Д.Баянжаргал “Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, “Хүннү молл” худалдаа үйлчилгээний цогцолборын урд талын барилгын бохирын хоолой дөрөв дэх удаа бөглөрч, авто зам дээр халих тохиолдол гарлаа. Иргэд бохирын хоолой руугаа янз бүрийн хог хаягдал хийдгээс болж бөөгнөрөл үүсэж нэг давхрын айлдаа суултуураар хальж гарах, улмаар гадна талбайд бохир халих, иргэд болон автомашин зорчиход хүндрэлтэй байдал үүсэх, цаашлаад нян бактери тархаж, хүний эрүүл мэнд хохирох зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх ч эрсдэлтэй. Иймээс иргэдийг хог хаягдал, хоолны үлдэгдлээ хогийн саванд хаяж, хариуцлагатай байхыг хүсэж байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.БАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 22 СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН 1093 ХҮҮХДИЙН 2 ХУВЬ НЬ ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭД БАЙНГА ӨРТДӨГ СУДАЛГАА ГАРЛАА 1 цагийн өмнө
Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай 1 цагийн өмнө
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ 2 цагийн өмнө
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ 5 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орно 5 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ 6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо 6 цагийн өмнө
ОЙ, ХЭЭРИЙН 14 УДААГИЙН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ 6 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол-Узбекистаны бизнес уулзалт МҮХАҮТ-д болно 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй 22 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 23 цагийн өмнө
ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ 23 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө Өчигдөр
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна Өчигдөр
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Өчигдөр
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Миний мэдэгдлээс хойш хам хэрэгтнүүд цовхорч гарч ирээд бие биеэ илчилж байна Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 110 УДААГИЙН ДУУДЛАГААР 14 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр