БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрчим хүчний салбар дахь албан тушаалтнуудад холбогдох зарим эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд байна.

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан А, А, Э нар нь “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил”-ыг гүйцэтгэгч компанийн дутуу хийсэн ажлыг “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажил гүйцэтгэж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас нийтдээ 100,000,000 төгрөгийн хахууль авсан гэх 2602000000115, 2501000070071, 2602000000114 дугаартай эрүүгийн 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Дээрх нэр бүхий удирдах албан тушаалтнууд нь Дэлхийн банкны олон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “РИ” компанийн гүйцэтгэж байгаа Орхон аймгийн төвд баригдах цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг дутуу хийсэн, мөн улсын комиссоос ажиллуулах боломжгүй гэж дүгнэсээр байхадгүйцэтгэлийн хяналт баталгаажуулах тооллогын комиссын дүгнэлтийг гаргуулах, эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүнээр ажиллахдаа саналын эрхтэй шийдвэр гаргасан байна. Улмаар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “РИ” компанийн захирал Г-ээс хадам дүүгээрээ дамжуулан бэлнээр 50,000,000 төгрөг, танил дүүгийнхээ дансаар 45,000,000 төгрөг, жолоочийнхоо дансаар 5,000,000 төгрөгийг хахуульд авсан 4 удаагийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоов.

Уг эрүүгийн 3 хэрэгт хахуульд авсан нийт 100,000,000 төгрөгийг Төрийн сангийн Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төлүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 1 цагийн өмнө
А.БАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 22 СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН 1093 ХҮҮХДИЙН 2 ХУВЬ НЬ ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭД БАЙНГА ӨРТДӨГ СУДАЛГАА ГАРЛАА 2 цагийн өмнө
Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай 2 цагийн өмнө
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ 3 цагийн өмнө
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ 6 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орно 6 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ 7 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо 7 цагийн өмнө
ОЙ, ХЭЭРИЙН 14 УДААГИЙН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ 8 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол-Узбекистаны бизнес уулзалт МҮХАҮТ-д болно 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй Өчигдөр
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ Өчигдөр
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө Өчигдөр
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна Өчигдөр
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Өчигдөр
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Миний мэдэгдлээс хойш хам хэрэгтнүүд цовхорч гарч ирээд бие биеэ илчилж байна Өчигдөр