Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулсан барилга байгууламжийн гамшигт тэсвэртэй байдлыг хангах, объектын гал түймрийн эрсдэлийг бууруулах санал боловсруулах ажлын хэсгийн хурал Барилгын хөгжлийн төвд боллоо. Ажлын хэсгийг НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр ахлан ажиллаж байна. Хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнэ, Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатар, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат, Барилгын хөгжлийн газрын Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг, НИТХ-ын Эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсийн дарга М.Чанцалням, ГЕГ-ын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн газрын улсын байцаагч, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн,Нийслэлийн хяналт шалгалтын газрын мэргэжилтэн зэрэг холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд оролцлоо. Мөн хувийн хэвшлээс Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа, Хөөсөнцөр үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Анударь зэрэг барилгын салбарын төлөөллүүд оролцлоо...