БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, энэ онд хийх зарим ажлын талаар хэлэлцэв. Өмнөх хоёр шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 60 үүрэг даалгавар  өгсөн  бөгөөд хэрэгжилт 80.5 хувьтай байна.

Үүрэг даалгаврын хэрэгжилтээс дурдвал,

  • Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэг чиглэлийн дагуу 618 барилгад хяналт шалгалт хийж, 2 барилгыг зогсоосон, холбогдох байгууллагууд зөвлөмж хүргүүллээ.
  • Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нөхөн тарилтыг хийж, хог хаягдалгүй орчин бий болгох үүрэг чиглэлийн дагуу 2026 онд 3062 мод бут, 424 метр урт ургамлан хашлага, 1.3 га зүлэгт талбайг нөхөн сэргээхээр тооцоод байна.
  • Уурын зуух болон хийн түлшинд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийн дагуу өнөөдрийн байдлаар 3950 өрхийг дулаалж, 2717 өрхөд хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулаад байна. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулах ажлыг бүрэн дуусгана.
  • Газар чөлөөлсөн талбайн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийн дагуу Сэлбэ төслийн хүрээнд 18 томоохон объектыг буулгаж, тээвэрлэж, цэвэрлэхээс 9 объектыг 100 хувь бүрэн дуусгалаа. Үүнээс гадна 5 айлын нэгж талбарыг бүрэн цэвэрлэж дууссан. Нийт ажлын гүйцэтгэл 57.2 хувьтай байна.
  • Камерын хяналтын дэд төвүүдийн ажлыг эрчимжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэж, сүйтгэсэн тээврийн хэрэгслийг бүртгэх ажлыг зохион байгуулж, мэдээллийг тогтмол танилцуулах үүрэг чиглэлийн дагуу 2026 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар 3346 цэгийн 6655 ширхэг камерыг нэгдсэн болон дэд төвийн системд холбон ажиллаж байна. Мөн хувийн хэвшлийн 250 аж ахуйн нэгжийн 373 камерыг нэгдсэн системд холбосон. Энэ онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төсвөөр шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулж, системийн хамрах хүрээг өргөтгөхөөр төлөвлөөд ажиллаж байна.
  • Зөвшөөрөлгүй болон эвдэрч гэмтсэн, өнгө үзэмжгүй 27 самбарыг албадан буулгасан, 278 хаягийн зөрчлийг арилгахаар мэдэгдэл хүргүүллээ.

Үргэлжлүүлэн нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцэв. Эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар НХААГ-ын дарга Батцэцэг танилцууллаа.

2026 онд нийслэлийн хэмжээнд нийт 373 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эдгээрээс 98 ажилд гэрээ байгуулах эрх олгосон бол 56 төсөл, арга хэмжээний тендерийн үнэлгээ хийгдэж байна. Мөн 151 төсөл, арга хэмжээнд тендерийн материал хүлээн авч байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах даалгаврыг өгөв.

  • Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах, удаашралтай байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээнд хяналт тавьж ажиллах
  • Орон сууцны хороолол дундах болон гэр хорооллын гудамж, явган хүний зам, автозамын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах ажлыг зохион байгуулах
  • Хүний хөгжил, соён гэгээрүүлэх чиглэлээр нийгмийн салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудаа эрчимжүүлэх зэрэг үүрэг өглөө.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө 25 минутын өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 34 минутын өмнө
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв 1 цагийн өмнө
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 1 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Миний мэдэгдлээс хойш хам хэрэгтнүүд цовхорч гарч ирээд бие биеэ илчилж байна 3 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 110 УДААГИЙН ДУУДЛАГААР 14 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Одон орон судлалын улсын X олимпиад”-ын нээлт болно 3 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАР: Манай Засгийн газар эдийн засгаа хямралаас сэргэлт рүү шилжүүлж, бодит өөрчлөлтийг авчирч чадлаа. 2026/03/27
О.СЭЛЭНГЭ: “ШУДАРГА ЁСНЫ АНДГАЙ”-Г ӨГЛӨӨ БҮР УНШСАН СУРАГЧ БУСДЫГ ДЭЭРЭЛХЭХГҮЙ, ЭНЭРЧ ХАЙРЛАНА 2026/03/27
Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн, говь талын нутгаар салхи шуургатай байна 2026/03/27
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ 2026/03/27
УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог больё 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ БОЛ “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-Д УС АШИГЛУУЛАХГҮЙ БАЙХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ 2026/03/27
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/03/27
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид “Зүрх судасны Үндэсний төв” төслийн явцтай танилцлаа 2026/03/27
Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга 2026/03/27
Хилчингийн долоодугаар байрны халуун усны шугамыг засварлаж байна 2026/03/27