БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Ойрын 5-10 жилд Гандангийн 55 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн болгоно

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Гандан орчимд 1.8 га газрыг чөлөөлж тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон айлуудыг газан хэрэглээнд шилжүүлж байгаа талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Нийслэлээс Ганданд 55 айлын газрыг чөлөөлж, ногоон байгууламж болгох ажлыг 2025 онд эхлүүлсэн. Гандангийн зүүн хаалганаас доош буусан тохижилтууд хийж, гүүрэн байгууламжаар Урт цагаан хүрэх зураг төслийг гаргасан. Өнөөдрийн байдлаар 40 гаруй айлын газрыг нөхөх олговортой чөлөөлсөн. Үнэлгээ оруулахгүй байсан 3 айлтай ойлголцож, дахин үнэлгээ хийж байгаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот түүхэн эртний барилга Гандан хийдийг тойрсон томоохон цэцэрлэгт хүрээлэнтэй болох аж.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Гандан орчим нийт 55 га газартай. 5-10 жилийн хугацаанд Ганданг чөлөөлж, хотын төвдөө ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болно. Тухайн хэсэгт зөвхөн төв Гандан л үлдэнэ. Хотын төвд Гандан орчим гэр хороолол хэлбэрээрээ байх нь зохимжгүй. Японы Токио хот эзэн хааны ордноо тойрсон том цэцэрлэгт хүрээлэнг хийхдээ 100 жил болсон гэж хот төлөвлөгч нар хэлдэг. Иймэрхүү жишээнүүд дэлхийн хотуудад байдаг. Мөн Гандан орчим хөрсний бохирдол ихтэй. Удахгүй НИТХ-аар чөлөөлөх тогтоолыг батлуулна” гэлээ.

Энэ жил мөн Ногоон нуурт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулна. Өнөөдрийн байдлаар Баянгол, Чингэлтэй дүүрэгт 3000 орчим айлыг хийн түлшинд шилжүүлсэн аж. Дөрөвдүгээр сард 5000 айлыг хийн түлшинд шилжүүлж дуусна. Ирэх жилээс нийслэлээс дулаалга хийж өгөхгүй. Гэрээ өөрсдөө дулаалсан айлуудад газ суурилуулж, дэмжлэг мөнгө өгнө. Хийн түлш хэрэглэснээр агаарын бохирдолгүй, тэр айл аятай тухтай амьдрах боломжтой. Газан плитка дээр хоолоо хийх учраас цахилгаанд хэмнэлттэй. Намраас хавар хүртэлх галлагааны улиралд 900 мянган төгрөгийн дэмжлэгийг хийн түлшинд шилжсэн өрхүүдэд олгож байгаа. Сарын хэрэглээндээ хүрээгүй хэмнэлт үүсгэсэн айл ч Ганданд байсан. Гэрт байгаа айлууд нүүрс түлсэнтэй ялгаагүй зардал гарч байгааг ч хэлж байсан. Тавдугаар сарын 1-нээс өмнө харьяа хороондоо хандаж, гэрээ дулаалсны дараа газын хэрэглээнд шилжих хүсэлтээ өгч болно. Ирэх жил 20-30 мянган айлаас газанд шилжих хүсэлт ирүүлэх магадлалтай байгааг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

Геодези, усны барилга байгууламжийн газраас Сэлбэ голын ай сав халих болон шар усны үерээс сэргийлж бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бэлтгэл ажил эхэлсэн. ТЭЦ-2-ын үнсийг зөөж, дөрөвдүгээр сарын 1-нээс газар шорооны ажил, үүний араас барилга угсралтын ажил хийгдэнэ. Ажиллах хүчний квотыг баталсан. Туулын хурдны замын ажил эхэлсэн. Ажиллах хүчний квотыг мөн баталсан зэрэг мэдээллүүдийг хотын дарга Х.Нямбаатар өглөө. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа 1 цагийн өмнө
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ойрын 5-10 жилд Гандангийн 55 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн болгоно 1 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ 1 цагийн өмнө
Сургуулийн эргүүлд гарсан эцэг эхэд бүтэн өдрийн цалинтай чөлөө олгох гэнэ 3 цагийн өмнө
Нийгмийн даатгалын сангийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна 4 цагийн өмнө
БНХАУ-ын нэр бүхий иргэн олон нийтэд худал мэдээлэл түгээж, хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогджээ 4 цагийн өмнө
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 6 цагийн өмнө
Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ 2026/03/06
Хүрэн баавгай агнасан иргэнийг 5.4 сая төгрөгөөр торгожээ 2026/03/06
Н.УЧРАЛ: ЭНЭ ХАВРЫН ЧУУЛГАН ИРГЭДИЙГ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМГААЛАХ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ИЖ БҮРЭН ХАНГУУЛАХАД ЧИГЛЭНЭ 2026/03/06
Бүлэг мансуурагчдад ял шийтгэлээ 2026/03/06
Нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаалаас үүдэлтэй МАРТЫН 8 2026/03/06
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭДЭЭ СУРРОН ХУДАЛДАН АВЧ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА 2026/03/06
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурчээ 2026/03/06
Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ 2026/03/06
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ 2026/03/05
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ 2026/03/05
Н.Номтойбаяр: "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжихгүй 2026/03/05
Маргаашаас ихэнх нутгаар дулаарна 2026/03/05