Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банк ХХК-аас нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт нийт 39.0 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 99 үл хөдлөх хөрөнгийг тооцон шилжүүлэн авсан байдаг. Үүнээс 12 тэрбум төгрөгийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна.
Тэгвэл худалдан борлуулагдаагүй үлдсэн 37 ширхэг хөрөнгөнөөс шууд худалдан борлуулах боломжтой 11 үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Шууд худалдан борлуулах хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 11-321138, 8076-0777 утсаар холбогдож лавлах боломжтой аж.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна