БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛОВ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ноос ноолуур, банкны салбарынхантай уулзав.

2025 онд 4000 тонн самнасан ноолуур экспортолсон нь 5.7 дахин өссөн үзүүлэлт бөгөөд 335 сая долларын орлого олсон. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийн (6.8 хувь өссөн) бүтцийг харах юм бол хөдөө аж ахуйн салбар нийт өсөлтийн 40 хувийг бүрдүүлэхэд ноос ноолуурын экспорт зонхилон нөлөөлжээ.

Зээлийн хүртээмжийг сайжруулах, экспортын урамшуулалд хамруулах, худалдан авсан түүхий эд болон экспортын гэрээг барьцаалж зээл олгох зэргээр дэмжлэг үзүүлбэл үйлдвэрлэлийн хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж тус салбарынхан үзэж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар зээлийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй мөн энэ үеэр ярилцлаа. Ялангуяа дахин зээл авахын тулд өмнөх зээлээ төлсөн байх ёстой гэсэн хатуу шалгуурыг уян хатан болгох тухай ноос ноолуурын салбарынханы хүсэлтийг хөндөв.

Банкуудын тухайд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 15 жилд байгаагүйгээр буурч, 4.6 хувьд хүрсэн гэдгийг ч онцоллоо. Нөөцөлсөн түүхий эд, томоохон хөрөнгө оруулалтын гэрээг барьцаалж зээл олгох, санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэг асуудлыг судалж үзэхийг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлэв.

Уулзалтын үр дүнд гүн боловсруулалт хийж, ээрэх үйлдвэр байгуулах төслийг бодлогоор дэмжих, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцоход дэмжлэг үзүүлэх, нийслэлд ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулахыг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ-нд үүрэг болголоо. Сүхбаатар аймагт энэ сарын 21-нд ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар болж, салбарын яам бэлтгэл ажлыг нь хангах ажлын хэсэг томилов. Мөн татварын бодлогоор хэрхэн дэмжиж болох талаар судалж, санал боловсруулахыг Сангийн яаманд даалгав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Франц дарсны “үнэн төрх” 33 минутын өмнө
НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛОВ 1 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа 2 цагийн өмнө
ГХЯ: Израил, Иран, Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдэд сэрэмжлүүлж байна 2 цагийн өмнө
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно 2 цагийн өмнө
Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржуулжээ 4 цагийн өмнө
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг нээнэ 5 цагийн өмнө
Зам, даваа, гүвээ хаагдах эрсдэлтэйг анхааруулж байна 20 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна 21 цагийн өмнө
А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ 21 цагийн өмнө
МАРГААШ ЦАХИЛГААН ХЯЗГААРАХ ХУВААРЬ 22 цагийн өмнө
Алтайн хойлог шувууг тээвэрлэсэн үйлдлийг шалгаж прокурорт шилжүүлжээ 23 цагийн өмнө
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно 23 цагийн өмнө
“МИЛАН-КОРТИНА”-2026: ӨВЛИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЗУРГААН СПОРТЫН ТӨРЛӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА 23 цагийн өмнө
Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана 23 цагийн өмнө
Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ Өчигдөр
Катар улс агаарын хилээ хаасан тул МИАТ-ийн нисгэгчид Бахрейнд хүлээсээр байна Өчигдөр
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ Өчигдөр
МАН-ын генсек Олимпийн хорооны дэд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ Өчигдөр