БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ

Г.Оюунтуяа
2026/03/02

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, эрт илрүүлгийн нэгдсэн кампанит ажлыг албан ёсоор эхлүүллээ. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Монгол Улсад хорт хавдрын өвчлөл ноцтой түвшинд байна. Нэгдүгээрт элэгний хорт хавдар, хоёрдугаарт ходоодны хорт хавдар, гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж байна. Бид өвдсөний дараа эмчлэх бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх бодлого руу илүү анхаарах ёстой. Эмнэлгийн өргөтгөл барих, орны тоо нэмэхээс илүүтэй иргэдийг зөв хооллолтод уриалах, вакцинжуулалт, эрт илрүүлгийг бодитоор дэмжих шаардлагатай. Улсын хэмжээнд 2024 онд 8162, 2025 онд 8016 хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн нь өвчлөл буурахгүй байгааг харуулж байна. Өдөрт дунджаар 20 иргэн хорт хавдрын онош сонсож буй юм. Нийт хүн амын 55 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгааг тооцвол нийслэлд өдөрт 12-13 хүн хорт хавдрын онош сонсож байна гэсэн үг.

Нийслэлийн зүгээс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ходоод, хоол боловсруулах эрхтний хавдраас урьдчилан сэргийлэх төсөл, хөтөлбөр боловсруулж, ирэх дөрөвдүгээр сараас хеликобактерийн халдвартай тэмцэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа.  Мөн умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папилома вирус (HPV)-ийн вакцинд 11 настай охид, хөвгүүдийг хамруулах ажлыг эрчимжүүлж байна. Өмнөх жилүүдэд зорилтот бүлгийн хүүхдүүдийг бүрэн хамруулж чадаагүй. Тухайлбал, 2024 онд 40 мянган хүүхэд хамруулахаар төлөвлөсөн ч 8000 хүүхэд вакцинд хамрагдсан бол 2025 онд 19 мянган хүүхэд хамрагдсан. Энэ нь төлөвлөсөн тооны 50 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт. Иймд 2026 онд вакцинжуулалтыг өргөн хүрээний мэдээлэл, нөлөөллийн кампанит ажил болгон зохион байгуулж, зорилтот бүлгийнхээ хамгийн багадаа 90 хувийг хамруулах зорилт дэвшүүлж байна. Нийслэлийн хэмжээнд уг кампанит ажлыг сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дунд шат дараатай зохион байгуулж, хавдрын өвчлөлийг бууруулах урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллана гэв”.

Монгол Улсын 1.6 сая хүн амын 864 мянга нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл нийт эмэгтэйчүүдийн 124 мянга нь л эрт илрүүлэгт хамрагдсан нь 20 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт юм. Иймд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах, эрт илрүүлэгт идэвхтэй оролцох хэрэгтэй. Мөн вакцины үр дүн богино хугацаанд бус 10-15 жилийн дараа бодитоор харагдана гэдгийг албаныхан онцолж, эмэгтэйчүүдийг эрт илрүүлэгт тогтмол хамрагдах, эцэг эхчүүдийг хүүхдүүдээ HPV-ийн вакцинд хамруулахыг уриаллаа. Вакцин болон эрт илрүүлэгт дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдээр дамжуулан хамрагдах боломжтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

2026-03-02 16:16

А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ

2026-03-02 15:40

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна

2026-03-02 14:53

Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа

2026-03-02 13:36

“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

2026-03-02 11:23

Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ

2026-03-02 09:35

Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

2026-02-28 17:00

Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуур төслийн түншлэгч сонгох урьдчилсан сонгон шалгаруулалтад 3 аж ахуйн нэгж шалгарлаа

2026-02-28 16:39

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим шилжилт, кибер аюулгүй байдлын талаар “UB IT-2026” хэлэлцүүлэг боллоо

2026-02-27 16:47

Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ

2026-02-27 11:15

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа

2026-02-26 16:18

Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно

2026-02-26 15:53

Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа

2026-02-26 15:31

Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана

2026-02-26 11:40

“Улаанбаатар кап” тэмцээний шилдэг тоглогчдод сургалтын тэтгэлэг олгохоор боллоо

2026-02-26 10:37

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

2026-02-25 16:01

Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна

2026-02-25 15:11

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна

2026-02-25 14:40

Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой

2026-02-24 16:56

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ

2026-02-24 12:39

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө 2026/03/13
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа 2026/03/13
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ХОЛБОГДОХ ДЭД ХОРООДОД ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 2026/03/13
​ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 2026/03/13
Ховд аймагт 6 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ 2026/03/13
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт шүүх ял оноожээ 2026/03/13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа 2026/03/13
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв 2026/03/12
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ 2026/03/12
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна 2026/03/12
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо 2026/03/12
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна 2026/03/12
Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно 2026/03/12
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган болно 2026/03/12
Өнөө шөнө ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна 2026/03/11
Д.Батлут: ЦЭРЭГЖИЛТИЙН ХИЧЭЭЛИЙГ СЭРГЭЭНЭ 2026/03/11
"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо 2026/03/11
Э.Бат-Үүл: Н.Алтанхуягийг улс төрийн захиалгат шүүхэд алдаж болохгүй 2026/03/11
ҮЙЛ ЯВДАЛ: “Нүдний даралт өвчнийг эрт илрүүлье, тууштай хянуулъя” сэдвээр мэдээлэл хийнэ 2026/03/11
Н.Учрал: Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнэтэйг илтгэн харуулсан 2026/03/10