Өнөөдөр /2026-03-03/ болох үйл явдлын тойм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
- 09:30 цагт: Экспортлогчдод зориулсан нээлттэй өдөрлөг Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд болно.
- 17:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Байгалийн түүхийн музейд нээнэ.
- 18:00 цагт: Монгол, Японы бизнес уулзалт "Галлериа Улаанбаатар"-ын “Grand Ballroom” танхимд болно.