БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хангайн бүсэд ажиллах үеэр нь иргэдээс ирүүлсэн асуудлуудыг нэгтгэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх чиглэл өгчээ. Энэ хүрээнд дараах 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан байна..

Төсөл, хөтөлбөрүүд эрчимжүүлэх чиглэлээр:

1. Байдрагийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны үнэлгээ болон төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажил эрчимжүүлэх,

2. Баянхонгор, Өвөрхангай аймгийн төвд дулааны станц байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,

3. Архангай аймгийн төвд дулаан хангамжийн систем байгуулах ажлыг судалж, танилцуулах,

4. Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлыг бүрэн дуусгаж, энэ онд ашиглалт оруулах,

Хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр:

1. Багш, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан, ажиллагсдын цалинг нэмэгдүүлсэн Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд хангуулах,

2. Ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, орон нутагт ахмадын хөгжлийн төв барьж байгуулах асуудлыг судалж, танилцуулах,

3. Соёлын болон цаг уур, орчны шинжилгээний байгууллагын албан хаагчдын бүтэц, орон тооны цомхотгол, цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг судалж, холбогох арга хэмжээ авах,

4. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт болон зөвшөөрөл олгохтой холбогдсон журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,

5. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд орон нутаг бие даан түншлэлийн төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох журмуудыг батлах, хяналт тавих

6. Орон нутагт газар олголтыг шуурхай шийдвэрлэх хүрээнд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, танилцуулах,

Шинээр хууль, тогтоомжийн төсөл боловсруулах чиглэлээр:

1. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулах

2. АМНАТ-өөс тухайн орон нутагт илүү хуваарилах чиглэлээр холбогдох журам, хууль тогтоомжийн төсөл боловсруулах

3. Хүүхдийн эрхийн тухай хуулийн биелэлтийг хангах, холбогдох журмуудыг шуурхай батлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг даалгасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно 13 минутын өмнө
Цасан шуурга шуурч, салхи секундэд 24 метр хүрнэ 1 цагийн өмнө
Г.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна 1 цагийн өмнө
УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ 1 цагийн өмнө
Филиппинд Монгол Улсын иргэн Б-г тагнуулын хэргээр баривчилжээ 3 цагийн өмнө
УИХ-ын хаврын чуулганаар Татварын хуулийн төслүүдийг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 96 УДААГИЙН ДУУДЛАГААР 20 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 6 цагийн өмнө
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй 7 цагийн өмнө
Дарханы “ДЦС -II” төслийн тооцооллыг яаралтай хийхийг үүрэг болголоо 2026/02/13
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо 2026/02/13
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 2026/02/13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна 2026/02/13
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР САР ШИНЭЭР ХАШААГАА НЭЭХИЙГ УРИАЛЛАА 2026/02/13
Шадар сайд Х.Ганхуяг Баянхонгор аймгийн онцгой байдлын газарт ажиллав 2026/02/13
Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарь 2026/02/13
Э.АРИУНТУНГАЛАГ ГҮЙЛТИЙН ЦАНЫН 10 КМ-ИЙН ЧӨЛӨӨТ ТӨРӨЛД 83-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ 2026/02/13
Сар шинийн барилдаанд оролцох аймаг, цэргийн цолтой бөхчүүд 2026/02/13
ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН МОНГОЛ УЛСАД НОГДОХ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ 2026/02/13
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙН НҮҮРС АЧИЛТЫН ХЭМЖЭЭ 5 САЯ ТОННЫГ ДАВЛАА 2026/02/13
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо 2026/02/13