БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан боллоо. Хурлаар нийслэлийн хэмжээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгамдаж байгаа асуудалтай танилцаж, хүүхдүүдийн дуу хоолой, санал санаачилгыг сонсон, нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд санал авлаа.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин дүүргийн Засаг дарга, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллах, шийдвэр гаргах түвшинд хүүхдийн үзэл бодол, саналаа илэрхийлэх, оролцох нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах, холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг эрчимжүүлж, тухай бүр тайлагнах, хороодын хамтарсан багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг үүрэг болголоо. Мөн нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Боловсролын газарт гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дээрэлхэлээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг хүүхдийн оролцоотойгоор тогтмол зохион байгуулах, архи согтууруулах ундаа, утаат болон электрон тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хор нөлөөг таниулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг хүүхдийн оролцоотойгоор тогтмол зохион байгуулахыг үүрэг болголоо.

  • Энэ үеэр Монголын хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн Д.Алдардэлгэр “Миний боловсрол”,
  • “Томүжин” алтернатив ахлах сургуулийн сурагч Г.Марал-Эрдэнэ “Миний гэр бүл”,
  • НЕБ-ын 73 дугаар сургуулийн сурагч Б.Тэргэл
”Миний эрүүл мэнд”,
  • НЕБ-ын 18 дугаар сургуулийн сурагч Х.Гүндэгмаа “Хүүхдийн хөгжил, оролцоо”,
  • НЕБ-ын 20 дугаар сургуулийн сурагч Э.Цэцүүгэн “Цахим хэрэглээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дарханы “ДЦС -II” төслийн тооцооллыг яаралтай хийхийг үүрэг болголоо 1 цагийн өмнө
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо 1 цагийн өмнө
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 2 цагийн өмнө
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна 2 цагийн өмнө
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР САР ШИНЭЭР ХАШААГАА НЭЭХИЙГ УРИАЛЛАА 3 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг Баянхонгор аймгийн онцгой байдлын газарт ажиллав 4 цагийн өмнө
Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарь 7 цагийн өмнө
Э.АРИУНТУНГАЛАГ ГҮЙЛТИЙН ЦАНЫН 10 КМ-ИЙН ЧӨЛӨӨТ ТӨРӨЛД 83-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ 7 цагийн өмнө
Сар шинийн барилдаанд оролцох аймаг, цэргийн цолтой бөхчүүд 8 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН МОНГОЛ УЛСАД НОГДОХ ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР САНАЛ НЭГДЭВ 8 цагийн өмнө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН УУРХАЙН НҮҮРС АЧИЛТЫН ХЭМЖЭЭ 5 САЯ ТОННЫГ ДАВЛАА 8 цагийн өмнө
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно 9 цагийн өмнө
САР ШИНИЙН БИТҮҮНИЙ БАРИЛДААНД ОРОЛЦОХ БӨХЧҮҮДИЙН ЭРХИЙН БАРИЛДААН НЯМ ГАРАГТ БОЛНО Өчигдөр
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна Өчигдөр
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв Өчигдөр
Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов Өчигдөр
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв Өчигдөр
Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ Өчигдөр
Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна Өчигдөр