Арван долдугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан 2026 оны 02 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Тус барилдаанд зодоглох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдэд эрх олгох барилдаан 02 дугаар сарын 15-ны 15:00 цагт зохион байгуулагдана.
Сар шинийн уламжлалт барилдаанд Улсын цолтой бөхчүүд, мөн МҮБХ-ноос зохион байгуулж буй барилдаануудын чансааг харгалзан, аймаг, цэрэг, сумын цолтой 70-80 бөх шууд оролцоно. Бусад бөхчүүд урьдчилсан шатны барилдаанд оролцож, эрхээ авах боломжтой юм.