БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Г.Оюунтуяа
2026/02/12

Энэ сарын 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна. Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

2026 оны 02-р сарын 11-ний 20 цагаас 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ,

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндийгөөр -23...-28 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -19...-24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Халх голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, Говь-Алтайн нуруу, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0...+5 градус дулаан , бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл хэлэлцүүлэг болно Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 2026/10/08
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 2026/10/08
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 2026/10/08
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 2026/10/08
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 2026/10/08
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/07
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 2026/10/07
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 2026/10/07
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 2026/10/07
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 2026/10/07
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 2026/10/07
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. 2026/10/06
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06