БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. Тэрээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал хэлэлцсэн чуулганы хуралдааныг удирдсан, улмаар Үндсэн хуулийн цэцээс үүнийг Үндсэн хуулийн зөрчсөн үйлдэл болсон хэмээн дүгнэж, хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад байна. Энэ нь мөн Монголын парламентын түүхэн дэх анхны тохиолдол болж байна.

Тэгвэл энэ асуудал ОУПХ-ныхны анхааралд очсон байна. Ер нь ийм жишиг ардчилсан засаглалтай улс орнуудад ховор тохиолддог бололтой.  Олон улсын парламентын холбоо нь 1889 онд байгуулагдсан, дэлхийн үндэсний парламентуудын хамгийн том, хамгийн эртний олон улсын байгууллага юм.  Улмаар парламентуудын хамтын ажиллагааг дэмжих, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах, олон улсын энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой.

Өөрөөр хэлбэл, ОУПХ нь парламентын засаглалд тулгамдсан ёс зүй, хариуцлага, ил тод байдлын асуудлыг “дотоод хэрэг” гэж орхидоггүй, харин олон улсын жишиг, стандартаар хэлэлцдэг. УИХ ОУПХ-той хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоох, жендерийн үнэлгээ хийх, парламентын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг байна. Ийм хамтын ажиллагаатай байгууллагын түвшинд Монголын парламентын удирдлагатай холбоотой асуудал яригдсан нь улсын нэр хүнд, парламентын үнэлэмжид нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж буй бололтой.

УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяагийн асуудал нь гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох хүртэл нээлттэй хэвээр байгаа. Үүн дээр Олон улсын парламентын холбоонд Х.Булгантуяагийн асуудал яригдаж эхэлсэн нь Монголын парламентын засаглал олон улсын хараанд орсныг, дотоодын улс төрийн шийдвэрүүд олон улсын ардчиллын шалгуураар үнэлэгдэж эхэлснийг, цаашид ёс зүй, хариуцлагын асуудлыг “улс төрийн дуулиан”-аар хааж өнгөрөөх боломж хумигдаж байгааг илтгэж байна.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7771)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"ӨСВӨР НАСНЫ ОХИДЫГ ҮЕ ТЭНГИЙН ДАРАМТААС АНГИД, АЮУЛГҮЙ ОРЧИНД СУРАЛЦАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ" ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖИШИГ СУРГУУЛИУДЫГ СОНГОЛОО 39 минутын өмнө
Хот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй албан хаагч их цэвэрлэгээ хийж байна 42 минутын өмнө
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 1 цагийн өмнө
А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай 1 цагийн өмнө
Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн засвар дууслаа 1 цагийн өмнө
НУУРЫН ТОЛИО, ГОЛ МӨРНИЙ НИЙТ УРТЫН ДАГУУД МӨСНИЙ ЗУЗААН ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙНА 3 цагийн өмнө
Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо 3 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа 3 цагийн өмнө
Э.БАТШУГАР:ТӨРИЙН НИЙТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 77 ХУВЬ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖЭЭД БАЙНА 4 цагийн өмнө
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн тохиолдолд 900 мянган төгрөгийг нийслэлээс өгнө 7 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ 7 цагийн өмнө
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Уламжлалт сар шинийн баярыг угтан “Ёс заншил ба цагаан сар” үйл ажиллагаа болно 8 цагийн өмнө
Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай Өчигдөр
2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС АНАГААХЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ДЭРГЭДЭЭ СУРГАЛТЫН БААЗ ЭМНЭЛЭГТЭЙ БАЙХ ШААРДЛАГА ТАВИНА Өчигдөр
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна Өчигдөр
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ Өчигдөр
МУГЖ Э.ЛХАГВА-ОЧИР НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЛОО Өчигдөр
Г.Занданшатар: Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ шударгаар хүртээх түүхэн алхмыг бид хийлээ Өчигдөр