БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Э.БАТШУГАР:ТӨРИЙН НИЙТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 77 ХУВЬ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖЭЭД БАЙНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол улсын хэмжээнд төрийн үйлчилгээг тоолох ажлыг амжилттай хэрэгжүүллээ .  Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа–2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлж байна.

 “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хүрээнд төрийн нийт үйлчилгээний 90 хувийг цахимжуулах зорилт тавин ажиллаж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, төрийн байгууллагуудын хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй бүх үйлчилгээг улсын хэмжээнд тодорхойлох, тоолох, бүртгэх, ил тод болгох ажлыг зохион байгууллаа.

Судалгаанд төрийн 1,392 байгууллага хамрагдаж, давхардсан тоогоор 19,224 үйлчилгээ бүртгэгдэн, төрийн үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сан бүрдсэн байна. Эдгээр үйлчилгээний:

  • 77 хувь нь төрийн болон төрийн үйлчилгээний нэгдсэн системүүдээр дамжуулан цахимаар,
  • 23 хувь нь уламжлалт буюу цаасан суурьтай хэлбэрээр иргэн, хуулийн этгээдэд хүрч байна.

Давхардалгүй 3,189 төрийн үйлчилгээнээс: 2,367 үйлчилгээ бүрэн цахимжсан бөгөөд энэ нь төрийн нийт үйлчилгээний 74 хувь цахим хэлбэрт шилжсэнийг илтгэж байна. Харин үлдсэн 822 үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх, дахин загварчлах шаардлагатай байгаа юм.

Давхардалгүй үйлчилгээний мэдээллийг нарийвчлан хянахад:

  • 71.4 хувь (2,277 үйлчилгээ) нь мэдээллийн хувьд баталгаажсан,
  • 11.2 хувь (358 үйлчилгээ) нь нэршлийг нэг мөр болгох шаардлагатай,
  • 12.2 хувь (388 үйлчилгээ) нь нэгтгэх шаардлагатай үйлчилгээ,
  • 5.2 хувь (164 үйлчилгээ) нь үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай дахин нягтлан шалгах шаардлагатай гэж тус тус тодорхойлогдсон байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар төрийн үйлчилгээний мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэх, цахим шилжилтийн явцыг ил тод болгох зорилгоор төрийн үйлчилгээний бүртгэлийн services.khurdan.gov.mn цахим системийг ашиглалтад оруулж, байгууллага тус бүрийн үйлчилгээ болон цахим шилжилтийн хувийг олон нийтэд нээлттэй байршуулаад байгааг онцоллоо.

Цаашид үйлчилгээний нэршлийн зөрүүг арилгах, давхардалгүй мэдээллийг нарийвчлан сайжруулах, системийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийх, мэдээллийг тогтмол шинэчлэн бүртгэх зохицуулалтыг холбогдох байгууллагуудад хариуцуулан хэрэгжүүлж, уламжлалт суурьтай явагдаж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр зорьж байна гэлээ.

2026 оны 4 дүгээр сар гэхэд төрийн үйлчилгээний бүргэлийг нягтлан сайжруулж, өөрчлөлт орсон тухай бүр шинэчилж байх үүргийг төрийн байгууллагуудад Засгийн газраас үүрэг болголоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НУУРЫН ТОЛИО, ГОЛ МӨРНИЙ НИЙТ УРТЫН ДАГУУД МӨСНИЙ ЗУЗААН ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙНА 30 минутын өмнө
Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо 54 минутын өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа 57 минутын өмнө
Э.БАТШУГАР:ТӨРИЙН НИЙТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 77 ХУВЬ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖЭЭД БАЙНА 1 цагийн өмнө
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн тохиолдолд 900 мянган төгрөгийг нийслэлээс өгнө 5 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цагийн өмнө
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Уламжлалт сар шинийн баярыг угтан “Ёс заншил ба цагаан сар” үйл ажиллагаа болно 6 цагийн өмнө
Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай 22 цагийн өмнө
2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС АНАГААХЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ДЭРГЭДЭЭ СУРГАЛТЫН БААЗ ЭМНЭЛЭГТЭЙ БАЙХ ШААРДЛАГА ТАВИНА 22 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна 23 цагийн өмнө
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ 23 цагийн өмнө
МУГЖ Э.ЛХАГВА-ОЧИР НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЛОО Өчигдөр
Г.Занданшатар: Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ шударгаар хүртээх түүхэн алхмыг бид хийлээ Өчигдөр
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв Өчигдөр
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ Өчигдөр
Дархан аварга А.Сүхбат түрүүлж, Ч.Эрдэнэчулуун үзүүрлэлээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Авлигын төсөөллийн индексийг олон нийтэд албан ёсоор зарлана Өчигдөр
А.Баяр: Онцгой байдал бол орхигдуулж үл болох онцгой алба Өчигдөр