БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, тус жагсаалтад нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 

Мөн гэр бүлийн хамтын хэрэгцээний болон хуульд заасан бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухай бүр тусгаж, шуурхай шийдвэрлэж ажиллахыг даалгалаа. 

Энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь түргэн, шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газрын нэгдмэл сангийн ангиллын мэдээлэл, хууль тогтоомжийн дагуу тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас зэрэг газар олгохыг хориглосон байршлын мэдээлэл зэргийг нэгтгэн дүн шинжилгээ хийж, улсын хэмжээнд эзэмшүүлж, ашиглуулах боломжтой 102,079 мянган га газрын байршил, хэмжээ, зориулалтыг тодорхойлжээ. Тогтоол батлагдсанаар нийслэл, 21 аймгийн хэмжээнд 35 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын асуудлыг шийдвэрлэх боломжтой. Цаашид нийслэл, сум, дүүрэг уг тогтоолд тусгагдсан байршил, зориулалт, хэмжээний хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тухай бүр тодотгол оруулах замаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг орон нутагт нь цаг алдалгүй, шат дамжлагагүй, шуурхай шийдвэрлэх боломж бүрдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн тохиолдолд 900 мянган төгрөгийг нийслэлээс өгнө 2 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цагийн өмнө
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Уламжлалт сар шинийн баярыг угтан “Ёс заншил ба цагаан сар” үйл ажиллагаа болно 3 цагийн өмнө
Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай 19 цагийн өмнө
2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС АНАГААХЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ДЭРГЭДЭЭ СУРГАЛТЫН БААЗ ЭМНЭЛЭГТЭЙ БАЙХ ШААРДЛАГА ТАВИНА 20 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна 20 цагийн өмнө
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ 21 цагийн өмнө
МУГЖ Э.ЛХАГВА-ОЧИР НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЛОО 21 цагийн өмнө
Г.Занданшатар: Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ шударгаар хүртээх түүхэн алхмыг бид хийлээ 22 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв 22 цагийн өмнө
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 22 цагийн өмнө
Дархан аварга А.Сүхбат түрүүлж, Ч.Эрдэнэчулуун үзүүрлэлээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Авлигын төсөөллийн индексийг олон нийтэд албан ёсоор зарлана Өчигдөр
А.Баяр: Онцгой байдал бол орхигдуулж үл болох онцгой алба Өчигдөр
“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагт 409.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажиллалаа Өчигдөр
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн онцгой байдлын алба хаагчидтай уулзаж, санал сонслоо Өчигдөр
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина Өчигдөр