БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар тогтоол, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай” Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо.

"Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн тухай хуульд улсын хил халдашгүй дархан байх, хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг тодорхой зааж хуульчилсан. Гэтэл өмнөх Засгийн газар сүүлийн хуралдаанаараа  Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан байна" гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар улсын хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 16, ашиглалтын 38 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд 20 тусгай зөвшөөрөл нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш олгогдсон байна. Иймд Засгийн газрын зүгээс хилийн зурваст олгогдсон газар ашиглалт, ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, хилээ, газраа цэгцлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар  холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

“Боомтыг хөгжүүлнэ”, “эдийн засгийг дэмжинэ” гэх нэрээр халхавчлан улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар энэхүү хууль бус үйл ажиллагааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.

Мөн хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс хэвээр байх ёстой. Хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НУУРЫН ТОЛИО, ГОЛ МӨРНИЙ НИЙТ УРТЫН ДАГУУД МӨСНИЙ ЗУЗААН ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙНА 1 цагийн өмнө
Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо 1 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа 1 цагийн өмнө
Э.БАТШУГАР:ТӨРИЙН НИЙТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 77 ХУВЬ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖЭЭД БАЙНА 1 цагийн өмнө
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн тохиолдолд 900 мянган төгрөгийг нийслэлээс өгнө 5 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ 5 цагийн өмнө
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Уламжлалт сар шинийн баярыг угтан “Ёс заншил ба цагаан сар” үйл ажиллагаа болно 6 цагийн өмнө
Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай 22 цагийн өмнө
2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС АНАГААХЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ДЭРГЭДЭЭ СУРГАЛТЫН БААЗ ЭМНЭЛЭГТЭЙ БАЙХ ШААРДЛАГА ТАВИНА 23 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна Өчигдөр
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ Өчигдөр
МУГЖ Э.ЛХАГВА-ОЧИР НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЛОО Өчигдөр
Г.Занданшатар: Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ шударгаар хүртээх түүхэн алхмыг бид хийлээ Өчигдөр
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв Өчигдөр
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ Өчигдөр
Дархан аварга А.Сүхбат түрүүлж, Ч.Эрдэнэчулуун үзүүрлэлээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Авлигын төсөөллийн индексийг олон нийтэд албан ёсоор зарлана Өчигдөр
А.Баяр: Онцгой байдал бол орхигдуулж үл болох онцгой алба Өчигдөр