БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МУГЖ Э.ЛХАГВА-ОЧИР НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЛОО

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Уран нугараач, циркийн урлагт 27 дахь жилдээ ажиллаж, Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд цуурайтуулж яваа залуу уран бүтээлч МУГЖ Э.Лхагва-Очир дүү маань Налайх дүүргийн 43 дахь ХҮНДЭТ ИРГЭН боллоо.

МУГЖ Э.Лхагва-Очир нь 1987 онд Налайх дүүрэгт төрж өсөн, 9 настайгаасаа Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш багшийн гарын шавь болон уран нугаралт, тэнцвэрийн урлагаар хичээллэж эхэлсэн.

МУГЖ Э.Лхагва-Очир нь Монгол улсаа төлөөлж 30 орны 300 гаруй хотоор 10 мянга орчим тоглолтыг толилуулсан байна.

Монакогийн олон улсын циркийн сургуулиудын 16 дахь удаагийн "Première Rampe" тэмцээний Хүрэл цомын эзэн
”Хюэ" олон улсын соёлын наадмын тусгай шагналт
Олон улсын циркийн Алтан цомын эзэн
Итали, Лиана Орфейн нэрэмжит олон улсын циркийн 29 дэх удаагийн мөнгөн цомын эзэн
Франц, Гренобль, Овернь-Рона-Альп Изерийн циркийн 23 дахь удаагийн наадмын “Golden Star" шагналт гээд түүний алдар гавьяаг тоочоод баршгүй юм.

МУГЖ, Налайх дүүргийн ХҮНДЭТ ИРГЭН уран нугараач Э.Лхагва-Очирын хамт суралцаж төгссөн “Эрдмийн Оргил” Цогцолбор сургуулийн хүүхэд багачуудтай уулзаж, халуун дотно яриа өрнүүллээ.

Төрөлх дүүрэг, Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, өөрийн хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, авьяасаараа цойлж яваа залуу уран бүтээлч МУГЖ Э.Лхагва-Очир танд болон танай гэр бүлд дүүргийнхээ иргэдийн нэрийн өмнөөс, хувиасай чин сэтгэлийн талархал дэвшүүлж, аз жаргал хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС АНАГААХЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ДЭРГЭДЭЭ СУРГАЛТЫН БААЗ ЭМНЭЛЭГТЭЙ БАЙХ ШААРДЛАГА ТАВИНА 6 минутын өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна 48 минутын өмнө
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ 1 цагийн өмнө
МУГЖ Э.ЛХАГВА-ОЧИР НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЛОО 1 цагийн өмнө
Г.Занданшатар: Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ шударгаар хүртээх түүхэн алхмыг бид хийлээ 2 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв 2 цагийн өмнө
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 2 цагийн өмнө
Дархан аварга А.Сүхбат түрүүлж, Ч.Эрдэнэчулуун үзүүрлэлээ 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Авлигын төсөөллийн индексийг олон нийтэд албан ёсоор зарлана 7 цагийн өмнө
А.Баяр: Онцгой байдал бол орхигдуулж үл болох онцгой алба 20 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагт 409.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажиллалаа 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 23 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн онцгой байдлын алба хаагчидтай уулзаж, санал сонслоо Өчигдөр
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина Өчигдөр
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ Өчигдөр
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр
АЛБА ХААГЧИД 9 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 12 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой Өчигдөр
Сар шинийн сорилго барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ Өчигдөр