БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.Занданшатар: Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ шударгаар хүртээх түүхэн алхмыг бид хийлээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Ухаа худаг, Нарийнсухайт, Барууннаран, мөн Эрдэнэтийн үүсмэл ордод хэрэгжиж буй төслүүдийн өгөөжийн 60 хувийг Монголын ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд төр, хувийн хэвшлийн талууд гарын үсэг зурлаа. 
Энэ бол Үндсэн хуулийн 6.2-т заасан “газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно” гэсэн зарчмыг бодитоор хэрэгжүүлэх эхлэл юм.

Бид байгалийн баялгийн орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, хүний хөгжил, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангахад зориулах тогтвортой санхүүгийн суурийг бүрдүүлж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлал үзүүлж, харилцан ойлголцож, хамтын шийдэлд хүрэхэд идэвхтэй оролцсон хувийн хэвшлийнхэндээ талархал илэрхийлье.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бол улс орны тогтвортой хөгжлийн гол тулгуур юм.

Энэ бол нэг удаагийн шийдвэр биш. Энэ бол Монголын баялаг Монголдоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болж, ажлын байр бий болгодог, иргэн бүрд өгөөж нь шударгаар хүрдэг тогтолцоог бий болгох урт хугацааны бодлогын эхлэл юм.

Бид баялгаа зөв удирдаж чадвал Монгол Улс зөвхөн баялагтай орон биш, баялгаа иргэддээ шударгаар хүртээдэг улс болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна 30 минутын өмнө
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ 43 минутын өмнө
МУГЖ Э.ЛХАГВА-ОЧИР НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЛОО 1 цагийн өмнө
Г.Занданшатар: Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ шударгаар хүртээх түүхэн алхмыг бид хийлээ 1 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв 2 цагийн өмнө
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 2 цагийн өмнө
Дархан аварга А.Сүхбат түрүүлж, Ч.Эрдэнэчулуун үзүүрлэлээ 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Авлигын төсөөллийн индексийг олон нийтэд албан ёсоор зарлана 7 цагийн өмнө
А.Баяр: Онцгой байдал бол орхигдуулж үл болох онцгой алба 20 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагт 409.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажиллалаа 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 23 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн онцгой байдлын алба хаагчидтай уулзаж, санал сонслоо Өчигдөр
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина Өчигдөр
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ Өчигдөр
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр
АЛБА ХААГЧИД 9 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 12 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой Өчигдөр
Сар шинийн сорилго барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Сар шинийн баяр зориулсан өсвөрийн бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнд болно Өчигдөр