БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн тохиолдолд 900 мянган төгрөгийг нийслэлээс өгнө

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэг байгуулна. Өнөөдрийн байдлаар 905 өрхийг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 15 цэгийг ашиглалтад оруулаад байна. Мөн өдөрт дунджаар 90–100 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, хийн түлшинд шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдал, хэрэглээ, үр дүнтэй танилцлаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Бид энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 5000 айлын гэр, байшинг дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Ирэх жил 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид айл өрхүүд дулаалгаа өөрсдөө хийсэн тохиолдолд хийн түлшний төхөөрөмжийг нийслэлийн зүгээс үнэ төлбөргүй суурилуулж өгнө. Мөн айлуудын гэрт ойр байршилд хий цэнэглэх цэгүүдийг байгуулна. Нэг өрх хоёр хийн баллонтой байх бөгөөд нэг нь дууссан тохиолдолд нөгөөгөөр нь ээлжлэн хэрэглэж, цэнэглээд явна. Мөн галлагааны улиралд хийн түлш хэрэглэсэн айл өрхөд 900 мянган төгрөгийн татаас олгоно. Өөрөөр хэлбэл өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн тохиолдолд 900 мянган төгрөгийг нийслэлээс өгнө. Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна” гэв.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Цолмон “Манайх хийн түлшний хэрэглээнд шилжээд удаагүй байна. Хийн түлш хэрэглэснээр гал түлэхгүй, үнс нурамтай зууралдахгүй, утаа тортог гарахгүй, ашиглахад хялбар, хэт халж, хэт хөрөхгүй, гэрийн температур жигд тун сайхан байна. Мөн дээрээ плиткатай тул хоол, цайгаа шууд хийж хэрэглэж болдог. Хийн түлшний хэрэглээнд шилжиж буй айлуудад зориулсан сургалтад хамрагдсан. Төхөөрөмж суурилуулсан ажилчид ашиглалтын заавар, зөвлөгөөг сайн өгч, эргэх холбоотой ажиллаж байгаа. Айлууд эхний хоёр сард хийн түлшийг хөнгөлөлттэй үнээр авч байна. Нэг баллон хийг 39 мянган төгрөгөөр цэнэглүүлж, 3–4 хоног хэрэглэж байна. Долоо хоногт хоёр баллон байхад хангалттай байна. Мөн энэ төхөөрөмж нь гурван төрлийн тохиргоотой тул гэрээс гарахдаа эко горимд тохируулаад явчихдаг. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлээс хэрэгжүүлж байгаа газар чөлөөлөлт, хийн түлшний хэрэглээний шилжилтийг дэмжиж байгаа” гэв.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Г.Энхтөгс “Манай хорооны 400 гаруй өрх гэр, байшингийн дулаалгад хамрагдсан. Үүнээс 191 нь гэр, 297 нь байшин байна. Харин 90 өрх хийн түлшний хэрэглээнд холбогдсон. Иргэдийн сэтгэгдэл эерэг байгаа. Иргэдийн гэр, байшингаа дулаалаад хийн түлшинд шилжих хүсэлт нэмэгдэж байна. Хий цэнэглэх цэгүүд айлуудтай ойр байршилд байгаа тул ачаалал бага, нэг баллоныг 1–2 минутын дотор цэнэглэж байна” гэв.

Түүнчлэн хотын дарга хагас коксон түлш болон хийн түлшний хэрэглээнд түр хугацаанд шилжиж байна. Урт хугацаанд гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцжуулах зорилготой гэдгийг онцлов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 21 минутын өмнө
Х.Нямбаатар: Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн тохиолдолд 900 мянган төгрөгийг нийслэлээс өгнө 1 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цагийн өмнө
Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, хамгаалалт сайтай зуухыг айл өрхүүдэд суурилуулж байна 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Уламжлалт сар шинийн баярыг угтан “Ёс заншил ба цагаан сар” үйл ажиллагаа болно 2 цагийн өмнө
Л.Өлзийсайхан: Хуулийн төсөл боловсруулах нь тухайн улс орны хөгжил, ард түмний аж амьдралын онцлог, соёлд нийцсэн байх наад захын шалгууртай 18 цагийн өмнө
2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС АНАГААХЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД ДЭРГЭДЭЭ СУРГАЛТЫН БААЗ ЭМНЭЛЭГТЭЙ БАЙХ ШААРДЛАГА ТАВИНА 19 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна 19 цагийн өмнө
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ 20 цагийн өмнө
МУГЖ Э.ЛХАГВА-ОЧИР НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЛОО 20 цагийн өмнө
Г.Занданшатар: Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ шударгаар хүртээх түүхэн алхмыг бид хийлээ 21 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв 21 цагийн өмнө
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 22 цагийн өмнө
Дархан аварга А.Сүхбат түрүүлж, Ч.Эрдэнэчулуун үзүүрлэлээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Авлигын төсөөллийн индексийг олон нийтэд албан ёсоор зарлана Өчигдөр
А.Баяр: Онцгой байдал бол орхигдуулж үл болох онцгой алба Өчигдөр
“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагт 409.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажиллалаа Өчигдөр
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн онцгой байдлын алба хаагчидтай уулзаж, санал сонслоо Өчигдөр
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина Өчигдөр