БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагт 409.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажиллалаа


“Эрдэнэс Тавантолгой” ХК болон Өмнөговь аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд байгуулагдсан Хамтын хорооны хурлыг 2026 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгууллаа.

Хамтын хорооны хуралд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын төлөөллүүд оролцож, ашигт малтмалын тухай хууль, төсвийн тухай хуулийн дагуу байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, компанийн 2025 оны орон нутаг, хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлын тайлан, гэрээг шинэчлэн байгуулах төслийн санал, орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтэд хамтран ажиллах, 2026 онд орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2025 онд Өмнөговь аймагт 409.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажилласнаас Цогтцэций суманд 43.4 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн ажилласан бөгөөд 2026 оноос агаарын бохирдлын төлбөр 100 хувь аймгийн төсөвт орохоор хууль өөрчлөгдсөнийг хурлын үеэр онцоллоо. 

Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас орон нутгийн хөгжлийн санд 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төвлөрүүлсэн бөгөөд хурлаас хамтын хорооны гишүүдийн олонхийн саналаар хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг 100 хувь дүгнэж, ирэх жилд орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг батлав.

Энэ удаагийн хамтын хорооны хуралд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Э.Батбаяр, салбарын захирал С.Гансүх, Ерөнхий нягтлан бодогч Ш.Цогзолмаа, Захиргаа, Удирдлагын газрын дарга Б.Гансүх, ХМОНХХ-ийн дарга Х.Болортуяа, ХМОНХА-ны дарга С.Мөнхбаяр, аймаг сумаас Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, Цогтцэций сумын Засаг дарга Д.Баттүвшин, Цагаан-Овоо хөдөлгөөний тэргүүн У.Цэрэнхорол нар оролцлоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв 16 минутын өмнө
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа 39 минутын өмнө
АТГ-аас Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ 1 цагийн өмнө
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 5 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 20 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 20 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23