БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болжээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа.

Тус байгууллагаас найман өөр өгөгдлийн цуваанд тулгуурласан нэгдсэн шинжилгээгээр дэлхийн дундаж гадаргын температур 1850–1900 оны (аж үйлдвэржилтийн өмнөх үе) дундажтай харьцуулахад 1.44°C-аар (±0.13°C хазайцтай) дулаарсан байна.

Тус найман өгөгдлийн цувааны хоёр нь 2025 оныг 176 жилийн хэмжилтийн түүхэн дэх хоёр дахь хамгийн дулаан жил, үлдсэн зургаа нь гурав дахь хамгийн дулаан жил гэж тус тус ангилжээ.

Мөн 2023–2025 онууд нь бүх найман өгөгдлийн цуваанд хамгийн дулаан гурван жил болж бүртгэгдсэн байна.

Түүнчлэн 2023–2025 оны гурван жилийн дундаж температур нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.48°C-аар (±0.13°C) өндөр байгаа бол сүүлийн 11 жил (2015–2025) дараалан хамгийн дулаан жилүүдэд тооцогдсоныг онцоллоо.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Бали руу аялахаар бүртгүүлсэн ч захиалга нь баталгаажаагүй байна гэх гомдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болжээ 1 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна 2 цагийн өмнө
А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол өв соёл, үнэт эдлэлийн "Цагаан сар-2026” үзэсгэлэн “UG Expo” төвд энэ сарыг 17-ныг хүртэл гарна 3 цагийн өмнө
Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна 19 цагийн өмнө
“Сэлбэ 20 минутын хот” төслийн газар чөлөөлөлтөөр өндөр төвөгшилтэй объектыг буулгаж, нураах ажлыг эхлүүллээ 19 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм 20 цагийн өмнө
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн мэдээллийг шалгаж байна 20 цагийн өмнө
МӨСНИЙ ЗУЗААН ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 5-45 СМ НИМГЭН БАЙНА 21 цагийн өмнө
Ж.ЭНХЖАРГАЛАН: ХОТЫН ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ БҮХ УУЛЫН АМЫГ НИЙСЛЭЛИЙН МЭДЭЛД ШИЛЖҮҮЛЖ ХУУЛЬ БУС БҮХ ХАШААГ НУРААХ ЁСТОЙ 22 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал Архангай аймагт ажиллах үеэрээ бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа Өчигдөр
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна Өчигдөр
НИЙТ ДУУДЛАГЫН 93 ХУВИЙГ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР ЭЗЭЛЖ БАЙНА Өчигдөр
Зэрлэг амьтанд эрсдэл учруулсан хашааг албадан буулгажээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Иргэн О.Гончигсүрэн хийгээгүй хэргээр ял авахаар болоод байгаа талаар мэдээлнэ Өчигдөр
ЭТТ” ХК-ИЙН ЗҮГЭЭС “СПЭЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ӨГЧЭЭ 2026/01/31
Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ 2026/01/30
Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ 2026/01/30
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно 2026/01/30