БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэгийг байгуулна. Өнөөдрийн байдлаар 11 цэг ашиглалтад орсон бөгөөд үлдсэн цэгүүдийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ЧД-ийн 13 дугаар хороонд байрлах хий цэнэглэх гуравдугаар цэг дээр ажиллалаа.

НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Өнөөдрийн байдлаар 390 гаруй өрхийг хийн түлшний хэрэглээнд холбоод байна. Энэ долоо хоногоос эхлээд өдөрт 100-120 айлын холболтыг хийнэ. Бид нэгдүгээр сарын 15-наас дулаалсан айл өрхүүдийг хийн хэрэглээнд холбож эхэлсэн. Хийн хэрэглээнд шилжиж буй өрхүүдэд хийн аюулгүй хэрэглээний талаар сургалт орсон. Мөн хийн түлшний хэрэглээнд шилжсэн өрхүүдийн аюулгүй ажиллагааг 7-14 хоногийн хугацаанд хянан ажилласан. Энэ жил 5000 өрхийг хийн түлшинд холбож дуусаад, 2026-2027 оны өвөл 46 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр айл дулаалгаа өөрсдөө хийсэн байх шаардлагатай бөгөөд хийн түлшинд шилжих хүсэлтээ дүүрэг, хороондоо өгснөөр шилжих боломжтой юм. Иргэд хийн түлшээ Хотула аппликейшн, иргэний үнэмлэх, болон бүртгэлтэй утасны дугаараараа худалдан авна. Нэг цэг өдөрт 50 баллон хий цэнэглэж байна” гэлээ.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн шахмал түлш түлж буй өрхүүдэд угаарын хийн аюулаас хэрхэн сэргийлж байгаа талаар мэдээлэл өглөө. Нийслэлд 172,600 айл өрх гал түлж байна. Энэ өрхүүдийг угаар мэдрэгч төхөөрөмжид холбоод дууссан. Ингэснээр нийслэлийн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд гал түлж байгаа айлуудын угаарын хийн мэдээллийг бүрэн хянаж байна. 100 орчим айлд сүлжээний асуудал үүссэн, засвар үйлчилгээ хийгдэж байна. Түлшийг дамлаж зарах тохиолдол гардаг байсан бол Хотула системд холбосноор энэ асуудал цэгцэрсэн гэдгийг тодотголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Бали руу аялахаар бүртгүүлсэн ч захиалга нь баталгаажаагүй байна гэх гомдол бүртгэгджээ 3 минутын өмнө
2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болжээ 39 минутын өмнө
Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна 1 цагийн өмнө
А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол өв соёл, үнэт эдлэлийн "Цагаан сар-2026” үзэсгэлэн “UG Expo” төвд энэ сарыг 17-ныг хүртэл гарна 2 цагийн өмнө
Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна 18 цагийн өмнө
“Сэлбэ 20 минутын хот” төслийн газар чөлөөлөлтөөр өндөр төвөгшилтэй объектыг буулгаж, нураах ажлыг эхлүүллээ 18 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм 19 цагийн өмнө
Сургуулийн ойролцоох зам дээр гарцаар гарч явсан 2 хүүхэд автомашинд мөргүүлсэн мэдээллийг шалгаж байна 19 цагийн өмнө
МӨСНИЙ ЗУЗААН ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 5-45 СМ НИМГЭН БАЙНА 20 цагийн өмнө
Ж.ЭНХЖАРГАЛАН: ХОТЫН ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ БҮХ УУЛЫН АМЫГ НИЙСЛЭЛИЙН МЭДЭЛД ШИЛЖҮҮЛЖ ХУУЛЬ БУС БҮХ ХАШААГ НУРААХ ЁСТОЙ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал Архангай аймагт ажиллах үеэрээ бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа 23 цагийн өмнө
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна 23 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 93 ХУВИЙГ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР ЭЗЭЛЖ БАЙНА Өчигдөр
Зэрлэг амьтанд эрсдэл учруулсан хашааг албадан буулгажээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Иргэн О.Гончигсүрэн хийгээгүй хэргээр ял авахаар болоод байгаа талаар мэдээлнэ Өчигдөр
ЭТТ” ХК-ИЙН ЗҮГЭЭС “СПЭЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ӨГЧЭЭ 2026/01/31
Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ 2026/01/30
Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ 2026/01/30
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно 2026/01/30