БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Грийн групп”-д ажиллалаа.

“Грийн групп” нь “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд бага хүүтэй, урт хугацаатай зээл авч “Талын Монгол” гоймонгийн экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулаад байна.

Есөн сарын дотор байгуулсан энэ үйлдвэр хоногт 100 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, усны хэмнэлттэй гэдгийг гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл танилцууллаа.

“Хүнсний хувьсгал”-ын дүнд сүүлийн хоёр жилд хүчин чадлаа өргөтгөн гадаадын улс орнуудтай үйлдвэрлэгч, экспортлогчийн хувиар эн тэнцүү, харилцан ашигтай хамтрах боломж бүрдсэнд группын удирдлагууд талархал илэрхийллээ.

“Грийн групп” гадаад зах зээлд хэдийн байр сууриа эзэлж, “Талын Монгол” брэндээ Хятад, Орос, Турк, Казахстан, Узбекистан, Киргиз Улсад нийлүүлж байна.

24 га талбайд Үйлдвэр, технологийн парк байгуулж, 2,000 гаруй том, жижиг, дунд үйлдвэрлэгчтэй хамтран ажилладаг.

Зургаан охин компанитай энэ групп 30 гаруй брэндийн 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нэвтрүүлсэн. 1,200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.

2022-2025 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2,500 гаруй аж ахуйн нэгжид эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хэлбэрээр 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгосон.

Үүний дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгдэн, 53 үйлдвэр ашиглалтад орж, хүнсний 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна.

“Хүнсний хувьсгал”-д нэгдэж, олон ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа “Грийн групп” болон бусад бүх аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Цаашид үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, эх оронч худалдан авалт хийж байхыг иргэдэд уриаллаа.

“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД:
  • Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлсөн,
  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эрчимжсэн тахианы аж ахуйн орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлсөн,
  • Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын гаалийн албан татвараас бүрэн чөлөөлсөн,
  • Дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, гурилыг НӨАТ-аас, дотооддоо үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн,
  • Дотоодын түүхий эдээр боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн,
  • Импортын болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас бүрэн чөлөөлсөн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож, 58 сая төгрөгөө залилуулжээ 20 минутын өмнө
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ 2 цагийн өмнө
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 3 цагийн өмнө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа 3 цагийн өмнө
Нийслэлийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан суурьт баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно 4 цагийн өмнө
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 66 ДУГААР АНГИ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО 20 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 20 цагийн өмнө
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна 21 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай Өчигдөр
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна Өчигдөр
П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна Өчигдөр
Засгийн газар Улсын аварга малчин, улсын аварга тариаланч шалгаруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
3 тэрбум 784 сая төгрөгийн үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлжээ Өчигдөр
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн Өчигдөр
Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр
ДЭЛХИЙН МОРЬТОНГУУД МОНГОЛД ЦУГЛАЖ “10.000 МОРЬТОН” ПАРАДЫГ ХИЙНЭ Өчигдөр
ХӨСҮТ: Энэтхэг улсад нипах вирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай шар мэдээлэл байна Өчигдөр