БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож, 58 сая төгрөгөө залилуулжээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Цахимд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож, 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ

Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн харилцах данснаас 58.000.000 төгрөгийг валют болгон солиулахаар шилжүүлж, залилуулсан гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг цагдаагийн байгууллага бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Өнгөрсөн 2025 онд цагдаагийн байгууллагад цахим орчинд “Валют солино” гэх зарын дагуу 68 иргэн залилуулсан гэх гомдолд шалгалтын ажиллагаа явуулсан.

Сар шинийн баяр ойртсон эдгээр өдрүүдэд иргэд хилийн чанадаас бараа таваар худалдан авах эрэлт ихсэхтэй холбоотой хуурамч валют зарах, солиулах, цахим орчинд “Валют худалдана” гэх хуурамч зар мэдээллийг байршуулж, иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тул иргэд Та бүхэн гадаад валют худалдан авахдаа энэ төрлийн үйлчилгээ эрхлэх эрх олгогдсон байгууллагаар үйлчлүүлж, гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож, 58 сая төгрөгөө залилуулжээ 1 цагийн өмнө
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ 3 цагийн өмнө
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 4 цагийн өмнө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа 4 цагийн өмнө
Нийслэлийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан суурьт баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Сүүлчийн нүүдэлчид” номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно 6 цагийн өмнө
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 66 ДУГААР АНГИ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО 22 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 22 цагийн өмнө
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна 23 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай Өчигдөр
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна Өчигдөр
П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна Өчигдөр
Засгийн газар Улсын аварга малчин, улсын аварга тариаланч шалгаруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
3 тэрбум 784 сая төгрөгийн үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлжээ Өчигдөр
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн Өчигдөр
Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр
ДЭЛХИЙН МОРЬТОНГУУД МОНГОЛД ЦУГЛАЖ “10.000 МОРЬТОН” ПАРАДЫГ ХИЙНЭ Өчигдөр
ХӨСҮТ: Энэтхэг улсад нипах вирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай шар мэдээлэл байна 2026/01/27