БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Иргэний эмзэг мэдээлэл бүхий гэрэл зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна

Г.Оюунтуяа
2026/01/19

Энэ оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэнээс ирүүлсэн “Салсан найз залуу миний нүцгэн зургуудыг цахим орчинд байршуулж, нэр хүндэд халдсан” гэх гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас Хүний хувийн, эмзэг мэдээллийг цахим сүлжээнд байршуулсан иргэн Б-ийн үйлдлийг шалгаж байна.

Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасны дагуу хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байдаг.

Харин хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүлдүүлсэн бол Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулдаг.

“Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-д “Хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг ойлгоно гэж заасан байдаг.

Иймд “Хүний эмзэг мэдээллийг задруулсан” үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлд зааснаар хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байдаг тул иргэд та бүхэн хүний хувийн болон эмзэг мэдээллийг бусдад тараах хууль бус үйлдлээс татгалзаж, бусдын эрх, эрх чөлөөнд халдахгүй байх, хууль дүрмээ сахин биелүүлэхийг зөвлөж байна.

Цагдаагийн байгууллагаас 2022-2025 оны хугацаанд "Хүний эмзэг мэдээллийг задруулсан”нийт 31 хэрэг бүртгэгдэж, 18 хүнд нийт 33 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.Учрал: Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнэтэйг илтгэн харуулсан 14 цагийн өмнө
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно 15 цагийн өмнө
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий 778 автомашины газар доорх ​зогсоолын төслийг хэрэгжүүлж байна 15 цагийн өмнө
Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов 15 цагийн өмнө
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ 15 цагийн өмнө
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа 16 цагийн өмнө
Өмнөд Солонгос цуврал алуурчин гэгдээд буй эмэгтэйн зургийг олон нийтэд дэлгэлээ 17 цагийн өмнө
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд цахилгаан хязгаарлана 21 цагийн өмнө
Шар усны үерийн өртөх байдлын үнэлгээгээр 6 сум маш эрсдэлтэй гарчээ 22 цагийн өмнө
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ 22 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт “M Bank Arena” ордонд болно 23 цагийн өмнө
"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ Өчигдөр
“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа Өчигдөр
Х.Нямбаатар: Ойрын 5-10 жилд Гандангийн 55 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн болгоно Өчигдөр
Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ Өчигдөр
Сургуулийн эргүүлд гарсан эцэг эхэд бүтэн өдрийн цалинтай чөлөө олгох гэнэ Өчигдөр
Нийгмийн даатгалын сангийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад байна Өчигдөр
БНХАУ-ын нэр бүхий иргэн олон нийтэд худал мэдээлэл түгээж, хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогджээ Өчигдөр
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр