Өнөөдөр болох үйл явдал-
08:00 цагт: “Үндсэн хууль ба хөгжил, дэвшил” сэдэвт “Өглөөний цай” уулзалт “Туушин” зочид буудал 1 дүгээр давхарт болно.
10:00 цагт: Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-ны хурлын танхимд болно.
11:00 цагт: МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол Уран зургийн галерейд болно.
11:00 цагт: 1200 тэмээгээр жин тээж 2700 км замыг туулж, 540 тонн тусламжийн бараа хүргэсэн түүхэн замналыг судлан, сурталчлах зорилготой “Үнэнч мөнх андууд” ТББ хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнгийн талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:40 цагт: МУСГЗ, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Л.Нямаагийн “Бүтээлийн чуулган-I, II” ботийн нээлтийн ёслол “Чингис хаан” үндэсний музейн 7 давхрын хурлын танхимд болно.