БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.12.12/ боллоо.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2022 онд эхэлсэн бөгөөд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилготой. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамжийг сайжруулахад чиглэгдсэн юм. 

Хүнсний хувьсгалын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад оруулж, Монгол Улс 937 үйлдвэртэй болсон төдийгүй 1000 орчим нэр, төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлжээ. Мөн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 44 мянга гаруй ажлын байр бий болсныг ХХААХҮЯ-наас онцлон дурдав. 

2022 онд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эхэлж байх үед манай улс 1 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортоор авдаг байсан байна. Харин хүнсний хувьсгал хийсэн 3.5 жилийн хугацаанд импортын хамаарал жил бүр 100 гаруй сая ам.доллараар багасаж, энэ оны 11 сарын байдлаар 379 сая ам.доллараар буурчээ. Тухайлбал, манай улс өндөгний хэрэглээнийхээ  45 хувийг л дотооддоо хангадаг байсан бол хүнсний хувьсгалын үр дүнд 80 хувь болж нэмэгджээ. Түүнчлэн 17 улс руу 400 гаруй сая төгрөгийн 77 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан байна. 

Г.Занданшатар: “Монгол өрх бүр хүнс үйлдвэрлэгч-Монгол Улс хүнс экспортлогч” байх нь үндэсний аюулгүй байдлын баталгаа юм. Цаашид үр дүнд бүрэн хүрэхийн тулд экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлж, зах зээлээ тэлэх, ЖДҮ, хоршоодод очих санхүүжилтийн хүртээмж, шударга байдал, хөрсний доройтол, үрийн чанар, малын эрүүл мэнд зэрэг асуудалд төр, хувийн хэвшил хамтдаа анхаарч, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1.3 орчим их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2522 орчим аж ахуйн нэгж, иргэнд олгосон байна. Энэ хөдөлгөөн зогсох ёсгүй. Цаашид тогтвортой үргэлжилж, Монгол Улс экспортлогч болох ёстой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын хүнсээ худалдан авч хэвших нь үндэсний хөрөнгө оруулагчдаа дэмжиж, урам өгч буй хэлбэр. Цаашлаад эх орондоо оруулж буй хөрөнгө оруулалт юм гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнд компаниуд үйлдвэрлэлээ өргөжүүлж, шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргаж, амжилттай борлуулж буйг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байлаа. Тухайлбал “Гарааны био ундарга” ХХК хүнсний хувьсгал эхэлж байх үед үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 3 жил гаруйн хугацаанд борлуулалтын орлого нь 10 дахин нэмэгдэж, амжилттай ажиллаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нарт танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ 1 цагийн өмнө
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ 1 цагийн өмнө
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ 4 цагийн өмнө
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна 4 цагийн өмнө
ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Синдерелла” эмнэлэгт хараагаа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон хохирогчийн өмгөөлөгч Г.Минжмаа мэдээлэл хийнэ 9 цагийн өмнө
ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ ЁСЛОЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГУУЛИЙН БАГШ, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ УРАМШУУЛЛАА Өчигдөр
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ Өчигдөр
ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ ЭХЭЛСЭН АЙМГУУДАД УЛСЫН НӨӨЦӨӨС ӨВС ТЭЖЭЭЛ ХҮРГҮҮЛЖ, ИРЭХ САРД ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАНА Өчигдөр
Хүйтний эрч чангарна Өчигдөр
Х.Нямбаатар: Ажил хийж байгаа хүн бүрийг дуудаж загнадаг гишүүдтэй азгүй ч юмаа даа бид Өчигдөр
У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэний орон зайн баталгаа болох нь” хэлэлцүүлэг болно Өчигдөр
2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна 2025/12/10
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана 2025/12/10
Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо 2025/12/10
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана 2025/12/10
Засгийн газар визийн шаардлагаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна 2025/12/10
The MongolZ баг ESL-ээс $295,313-ийн урамшуулал авна 2025/12/10
Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална 2025/12/10