БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Улаанбаатар хотын ногоон орон сууцны төсөл нь зөвхөн барилга байгууламжийн төсөл биш бөгөөд хотын тогтвортой хөгжлийн бодлогын илэрхийлэл юм

Г.Оюунтуяа
51 минутын өмнө

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвд баригдсан эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан оролцлоо.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэл сүүлийн жилүүдэд орон сууцны шинэ загвар, ухаалаг шийдэл бүхий төсөл, хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байна.

Нийслэлээс нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, агаар хөрс, усны бохирдлыг бууруулах “20 минутын хот” бодлогын хүрээнд Улаанбаатар хотын Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын ногоон орон сууцны төсөл нь зөвхөн барилга байгууламжийн төсөл биш бөгөөд хотын тогтвортой хөгжлийн бодлогын илэрхийлэл, ирээдүйд Улаанбаатар хотын дэд төвүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам юм. Мөн энэхүү төслөөр Улаанбаатар хот ногоон, ухаалаг төлөвлөлттэй хотын загварчлалыг бодит ажил болгон хэрэгжүүлж буйн жишээ юм. Энэ төсөл нь эрчим хүчний хэмнэлттэй шийдэлтэй, дулаан алдагдлыг багасгасан, явган болон дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий цогц орчныг бүтээсэн бөгөөд мөн Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацын нэвтрүүлсэн дэлхийн 150 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн ногоон барилгын сертификат болох EDGE гэрчилгээг хүлээн авсан төсөл гэдгээрээ онцлогтой.

Тус төслийн хүрээнд нийт 5000 айлын ногоон орон сууц бүхий эко хороолол баригдахаас өнөөдөр бид бүхэн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулан нээлтээ хийж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан олон улсын санхүүжүүлэгч байгууллага, хамтрагчид, инженер техникийн баг хамт олонд болон хөрөнгө оруулагчдад нийслэлийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Энэ бүтээн байгуулалтыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулж байгаа нийслэлийн удирдлагууд, төслийн удирдагч нарт талархал илэрхийлье. Улаанбаатар хотын утаа, төвлөрлийн шийдэл бол орон сууцжуулах явдал юм. Эко, байгаль орчинд ээлтэй, цахилгааны хэмнэлттэй орон сууцны шинэ жишиг болж байгаагаараа энэ төсөл онцлогтой юм. Баянхошуу дэд төвийн орчим бол Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдолтой хэсэг. Тийм учраас нийслэлийг үе шаттай орон сууцжуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас орон сууцжуулалтын хууль,орон сууцжуулалтын банк байгуулах, орон сууцжуулалтын үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлыг Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй. Энэ төсөл цаашид жишиг болно. Агаарын бохирдлыг бууруулах дунд хугацааны шийдэл бол газ хэрэглээнд шилжих, цахилгаан халаагуур хэрэглэх. Харин ойрын хугацааны шийдэл бол түлшийг боловсронгуй болгож, хагас коксон түлш хэрэглэх, дотооддоо үйлдвэрлэдэг болох зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлэх нь зүйтэй. Улаанбаатар хотын 30 жилд бий болсон төлөвлөлтийн алдааны утааг нэг өдрийн дотор, нэг аргаар шийдэх боломжгүй. Энэ бүхнийг зоригтой, эрс шинэчлэлийн бодлогоор шийдэж чадна. Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууц өнөөдөр нээлтээ хийж байгаа нь нэг том алхам болж байна. Энэ төсөлд оролцсон бүх хүнд талархал илэрхийлье” гэлээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ 7 минутын өмнө
Багануур дүүрэгт биедээ зүсэгдсэн шархтай хоёр хүний цогцос олджээ 14 минутын өмнө
Н.Наранбаатар: Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орыг нэмэгдүүлж, 1280 ор дэлгэн тусламж үйлчилгээ үзүүлж байна 24 минутын өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын ногоон орон сууцны төсөл нь зөвхөн барилга байгууламжийн төсөл биш бөгөөд хотын тогтвортой хөгжлийн бодлогын илэрхийлэл юм 51 минутын өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 77 УДААГИЙН ДУУДЛАГААР АЖИЛЛАЖ, 31 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 1 цагийн өмнө
ӨНӨӨДРӨӨС ОФИЦЕРУУДЫН ОРДНООС БОТАНИКИЙН АВТОБУСНЫ АВТО ЗАМЫН 1-Р ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛНӨ 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ 2 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Дэлхийн ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна 2 цагийн өмнө
"Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна 2025/11/28
А.АМАРТҮВШИН: ХАГАС КОКС, ШАХМАЛ ТҮЛШНИЙ ШИНЖИЛГЭЭ СТАНДАРТЫГ ХАНГАСАН ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРСАН 2025/11/28
ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар НЭМГ-тай бодлогын нэгдсэн уялдааг хангаж ажиллахаар санал солилцлоо 2025/11/28
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ШАЛТГААЛСАН ГАМШГИЙН ДАВТАМЖ, ХОХИРОЛ ӨСӨН НЭМЭГДЭЖ БАЙНА 2025/11/28
12 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 2025/11/28
ТББХ: Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 2025/11/28
Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээн 2025/11/28
Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо 2025/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 2025/11/28
Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо 2025/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ 2025/11/28
Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувьтай үргэлжилж байна 2025/11/28