БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Наранбаатар: Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орыг нэмэгдүүлж, 1280 ор дэлгэн тусламж үйлчилгээ үзүүлж байна

Г.Оюунтуяа
53 минутын өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 13 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 81.9 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулав.

Үргэлжлүүлэн томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд байна. Тиймээс анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар буюу ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллуулж байна. ЭМЯ-ны харьяа найман эмнэлэгт хүүхдийн ор нэмэлтээр дэлгэсэн. Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн нэг өдөрт гарах түргэний машины тоог ачааллаас хамаарч 50 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Мөн тус төвд хүүхдийн дуудлага авах, зөвлөгөө өгөх чиглэлээр 24 цагаар найман шугам ажиллуулж байна. Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний үндсэн 877 орыг үе шаттайгаар нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар нийт 1280 ор дэлгэсэн. НЭМГ-аас 190 ор нэмэлтээр дэлгэхэд бэлэн болсон, 490 ор ажиллуулах хүний нөөц, ор, тоног төхөөрөмжийн бэлтгэл хангаж байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хуучин байрны их засвар дуусаж, 40 ор дэлгэн хүүхдүүдийг нэмж авч тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрийн эргэлтийг эрчимжүүлж байна. Ялангуяа томуу, томуу төст өвчин тусаад эмнэлгээс гарсан, сургууль дээр үзүүлсэн, эмнэлгийн хүлээн авахаар болон түргэн тусламжийн дуудлагаар үзүүлсэн иргэдэд гэрийн эргэлтээр очиж тусламж үйлчилгээ үзүүлж байна” гэлээ.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ДОХ: Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулья 18 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ 36 минутын өмнө
Багануур дүүрэгт биедээ зүсэгдсэн шархтай хоёр хүний цогцос олджээ 43 минутын өмнө
Н.Наранбаатар: Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орыг нэмэгдүүлж, 1280 ор дэлгэн тусламж үйлчилгээ үзүүлж байна 53 минутын өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын ногоон орон сууцны төсөл нь зөвхөн барилга байгууламжийн төсөл биш бөгөөд хотын тогтвортой хөгжлийн бодлогын илэрхийлэл юм 1 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 77 УДААГИЙН ДУУДЛАГААР АЖИЛЛАЖ, 31 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 2 цагийн өмнө
ӨНӨӨДРӨӨС ОФИЦЕРУУДЫН ОРДНООС БОТАНИКИЙН АВТОБУСНЫ АВТО ЗАМЫН 1-Р ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛНӨ 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэн ирлээ 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Дэлхийн ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна 3 цагийн өмнө
"Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна 2025/11/28
А.АМАРТҮВШИН: ХАГАС КОКС, ШАХМАЛ ТҮЛШНИЙ ШИНЖИЛГЭЭ СТАНДАРТЫГ ХАНГАСАН ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРСАН 2025/11/28
ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар НЭМГ-тай бодлогын нэгдсэн уялдааг хангаж ажиллахаар санал солилцлоо 2025/11/28
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ШАЛТГААЛСАН ГАМШГИЙН ДАВТАМЖ, ХОХИРОЛ ӨСӨН НЭМЭГДЭЖ БАЙНА 2025/11/28
12 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 2025/11/28
ТББХ: Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 2025/11/28
Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээн 2025/11/28
Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо 2025/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 2025/11/28
Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо 2025/11/28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ 2025/11/28